Монгол Улс дампуурч буйгаа дэлхий даяар “ТУНХАГЛАВ”

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 15 ・ 13
 

Б.БАРС

“Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсныг Сангийн сайд нь мэдэгдлээ”, “Монголын Сангийн сайд тус улсад өр төлөлтийн дефолт нүүрлэснийг хүлээн зөвшөөрөв”, “Б.Чойжилсүрэн Монголын Засгийн газрын өр таван тэрбум долларт хүрснийг дэлгэжээ”, “Монголбанкны мэдэгдэл тус улсаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж эхлэв”, “Монголын өрийн бичиг найдваргүй зээлийн зэрэглэлд шилжиж болзошгүй”, “Б.Чойжилсүрэн Монгол Улс эрүүл мэнд, батлан хамгаалах салбараа санхүүжүүлж чадахгүйд хүрэх аюул нүүрлэсэн гэв”.

“Монголын Сангийн сайд тус улсын төсвийн алдагдал 2.6 тэрбум доллар буюу ДНБ-ий 21 хувьд хүрнэ гэв”, “Монголын Засгийн газрын Евробондын ханш зургаан жилд үзэгдээгүйгээр огцом унав”, “Монголын төгрөг дэлхийн 140 үндэсний валютаас ханш уналтын хурдаараа эхний гуравт бичигдэх боллоо”, “Хөгжиж буй орнуудын өрийн бичгүүдээс Монголынх үнэгүйдлээрээ рекорд тогтоов”...  

“Bloomberg”, “Business Insider”, “Financial Times”, “Wall Street Journal” гээд дэлхийн тэргүүлэх бизнес, эдийн засгийн мэдээллийн бүхий л хэрэгслээр өнгөрсөн долоо хоногийн турш манай орны тухай иймэрхүү таагүй мэдээлэл олноор цацагдсан билээ.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж төрийн эрх барих болсон МАН-ын мэргэжлийн гэгдсэн Засгийн газар өнгөрсөн хоёр сар шахам хугацаанд хийсэн анхны томоохон “ажил” нь дэлхий даяар улс орноо дампуурч буйг тунхаглан зарласан явдал болох шив. Уг нь эсрэгээр, хямралыг даван туулах арга замыг тодорхойлсон хөтөлбөр боловсруулж танилцуулах учиртайсан. Улс оронд нүүрлэсэн хямралтай бүхий л нөөц бололцоог ашиглан тэмцэхийн оронд шууд цагаан туг өргөн бууж өгдөг ийм Засгийн газраас ойрын дөрвөн жилд ард түмэн чухам юу хүлээх болж байна аа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Modesto Beauregard / 2022 10 сар 17/

    Hey,

    I saw that you are a financial advisor or work in the financial field.
    I've created a free checklist that will help you grow your LinkedIn network in an automated way.

    You can download this free checklist right now at https://bit.ly/3RPMBJb

    Let me know if there is

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 18/

    МОНГОЛ УЛСТ ХАМГИЙН ХЭРЭГГҮЙ НЬ НАМ, НАМЧИРХАХ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 18/

    ЧАНАРЫН ЯЛГААГҮЙ ДЭЭ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 18/

    ЕРӨНХИЙЛӨГЧИД НАМ БУСЫГ СОНГОЖ АЛДААГАА ЗАСЧ ЭХЭЛЦГЭЭЕ. ЭНЭ НАМУУДЫН ШИМ ШҮЛТ ДУУССАН НЬ ИЛТ БАЙНА.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 16/

    АРДЧИЛСАН НАМ ГУДАМЖНЫ НАМЫНХАН ТӨР БАРИХААРАА ДАНДАА ДАМПУУРУУЛЖ БАЙДАГ ҮХСЭН ХОГНУУД.СҮҮЛИЙН 4 ЖИЛ УЛС ЭХИОРНОО ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ АРДЫН НАМД ӨГЛӨӨ.АН НАМЫГ МОНГОЛОО ДАМПУУРУУЛЖ ИДСЭН БҮГДИЙГ ШОРОНД ХИЙЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА. .

    Хариулах
  • ХЭХЭ / 2016 08 сар 15/

    ХЭХЭ ИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАРАХ ЁСТОЙ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 15/

    Аль 2013 онд дампуурчихсан байсан ш дээ. Үүнийг АН-ынхан ард түмнээс үхтлээ нуун худлаа ярьж явсаар өдий хүргэсэн. Одоо МАН-ыг хорлохын тулд зориуд ийм сенсаац дэгдээж байгаа

    Хариулах
  • cecen ber / 2016 08 сар 15/

    zaz syrtei shd xyatadad dagaar orj baigaa bolood 3n jiliin daraa orostoi niileed xyataduudiig archaad xaychixgyi yu daa tolgoigoo ajiluulldaa

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 15/

    Naimaachin uls irhiig yuj ydirdah be dee Mongoloos mini garchih nii dee

    Хариулах
  • Батхүү / 2016 08 сар 15/

    АН аар төр бариулсаны гай

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 15/

    Техникч хун сангийн сайд болчихоор дампуурахгуй яахав дээ

    Хариулах
  • unshigch. / 2016 08 сар 15/

    Ugaasaa 2014 ond dampuurchihsan nuuj yvsani gai.ASEM ugaasaa shou.odoo har nuluuguu uzuulehgui bna shu de.araasaa har medee irseerl bna.Hytadad dagaar oroh ehnii alham oirtsoor.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 15/

    Ийм хариуцлагагүй үйлдэл хийснийхээ төлөө засгийн газар унах ёстой

    Хариулах