Монгол Улсын сайд асан, эдийн засагч

-Монгол Улс дефолт болох эрсдэлтэй тухай та сануулж байсан. Бид дефолт болоход хэр ойр байгаа вэ?
-Юуны өмнө дефолт хэмээх нэр томьёоны тухай ярих хэрэгтэй байх. Урд өмнө авсан зээлийн хүү, өрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй буюу төлөхөөс татгалзах нөхцлийг Дефолт гэж нэрлээд байгаа юм. Улс орон дефолтод орж болно. Мөн том компани дефолтод орж болно.
Яах ч аргагүй мөнгө нь дуусаад чадал мөхөсдөж өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байхад төлбөрийн чадвартай хэрнээ өрөө төлөхгүй луу унжих явдал ч бас байна. Аль аль нь дефолт гэдэг ойлголтонд хамаарна.
"Урд өмнө авсан зээлийн хүү, өрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй буюу төлөхөөс татгалзах нөхцлийг Дефолт гэж нэрлээд байгаа юм"
Чингис, Самурай бонд, гаднаас авсан зээл, гаднаас зээл авахад нь банк болон компаниудад өгсөн Засгийн газрын баталгаа бүгд гадаад өр болно.Гадаад, дотоод өр өөр хоорондоо холбоотой.
Монгол Улс дотоод өр төлбөрийнхөө хувьд аль эрт дефолтод орсон. Засгийн газар концессоор хийлгэсэн ажлынхаа төлбөрийг өгч чадахгүй болохоор компаниудад вексэл нэртэй өрийн бичиг хадгалуулдаг болоод удаж байна. Өндөр хүүтэй дотоод зээлээ хүү багатай гадаад зээлээр солих оролдлого нь түр зуурийн өвчин намдаагч байлаа. Нэгэн сонгуулийн хугацаанд сэтгэж, амь зууж буй ямарч намын Засгийн газар алсыг харсан бодлого явуулж чадахгүй бөгөөд ийм бодлого нь гадаад өрийг мөн эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлсөн.
Таны асуултын хоёрдох хэсэгт хөндсөн Монгол Улс гадаад төлбөрийн чадваргүй буюу дефолт болох цаг хугацааны асуудал Монголчууд бидний тэвчээртэй холбоотой болов уу гэж бодож байна. Хэдий хүртэл бүсээ чангалах вэ гэдэг нь үндсэндээ тэвчээрийн асуудал юм. Гэдсээ тасартал бүсээ чангалаад өрөө төлж барахааргүй бол авсан бонд, зээл, өр маань бидний хэмжээнээс хэтэрсэн гэсэн үг.
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн эсрэг богино хугацаанд хэрэгжүүлж болох арга хэмжээ нь юу вэ?
-Эдийн засгийн хүндрэл гэнэ үү өөрөөр яаж ч зөөлөн нэрлэх гээд байгаа хүнд асуудлыг өнөөдөр Монголчууд дангаараа, ганцаараа шийдвэрлэж чадахгүй гэдгээ юуны өмнө тал талдаа сайн ойлгомоор санагдаад байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.