Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 16
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар “Рио-2016” олимпийн наадамд -90кг-д өрсөлдөн хүрэл медалийн төлөөх барилдаанд зүүн сууж үүрэхдээ нэлээд хүнд гэмтэл авсан юм.
Эмнэлгийнхэн түүний бэртлийг зүүн мөрний шөрмөс тасарч, мах нь ханзарч, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс тэрбээр өнөөдөр Рио-дe-Жанэйрогийн эмнэлэгт хагалгаанд орж, 3.5 см тасарсан шөрмөс залгуулах аж. Эрэгтэйчүүдийн -90 кг-д нийт 35 бөх барилдсанаас Л.Отгонбаатар "D" хэсэгт багтаж Нидерландын НёлВан Т Энди болон олимпийн мөнгөн, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Кубын Эшли Гонзалесыг ялснаар шөвгийн наймд үлдсэн юм.
Харин хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Гүржийн В.Липартелианд дийлдсэн ч дагах барилдаанд Азарбайжаны бөх М.Мамадалийг юүко үнэлгээгээр ялснаар хүрлийн төлөө барилдахаар шалгарсан. Л.Отгонбаатар медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Чэн Шун Жаод дийлдэн шагналт V байрыг эзэлсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.