Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 17
・ 6

Улс орны эдийн засаг хүндхэн байгаатай холбогдуулан засаг төрөөс “бүсээ чангалсан” шийдвэрүүдийг удаа дараа гаргах бололтой.
Юуны өмнө Ерөнхий сайд, Сангийн сайд нар зэрэгцэж суугаад төр засгийн зүгээс “тэвчиж болох зардлыг бууруулна, төрийн албан хаагчдын цалинд бууралт хийгдэнэ” гэсэн.
Үүний дараагаар Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Сангийн сайдын хэлсэн дээрх үгийг тайлбарлахдаа: “Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар танана. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгасан. Мөн Төрийн өндөр албан тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна. МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн танана. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин буурахгүй. Түүнчлэн төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг зогсоох, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа” гэсэн юм.
Тэртэй тэргүй өдөр ирэх тутам монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш унаж, төгрөг үнэгүйдэж, иргэдийн авдаг цалин нь хүчгүйдэж, бараа материалын үнэ өсөж байгаа цаг үед ямартай ч эгэл жирийн мянга мянган төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй гэсэнд эрх баригч МАн болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт баярлалаа гэж хэлэх ёстой юу?
Сангийн яамны саналаар дарга нарын унаа машин, гар утасны зардлыг басгасаж, тэндээс зардал хэмнэж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин агентлагийн дарга тэргүүтэй албан тушаалтны цалинг 30 хүртэлх хувиар бууруулж байгаа нь тэднийг “авъяасаараа мөнгө ол” буюу “авлига авахыг зөвшөөрснөөс” өөрцгүй хэрэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.