Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 18
・ 5
Өчигдөр манай чөлөөт багийн эмэгтэй тамирчид эхний барилдаанаа хийсэн билээ. Энэ удаад тэмцээний салхийг О.Насанбурмаа, П.Орхон нар эхлүүлсэн юм.
Тэд тэмцээний эхний учраагаа хөнгөн ялсан ч дараагийн тойрогт хоёул Оросын тамирчидтай учраа тааран ялагдал хүлээсэн билээ. Харин дагах барилдаанд П.Орхон эхний учраагаа ялсан ч дараагийн тойрогт Энэтхэгийн бөх Саkши Маликд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Харин 69 кг жингийн дагах барилдааны эхний тойрогтоо Гавьяат тамирчин О.Насанбурмаа Казахстаны Э.Сыздыковад дийлдэн цааш өрсөлдөх эрхгүй боллоо.
Дагах барилдаан хийсэн манай бөхчүүд өрсөлдөгчөө ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах байсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.