М.Энхболд МАН-ын “толгой” дээр сандайлж, З.Энхболд АН-ын “хөл”-өөс зуурсаар...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 18 ・ 1

УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш хоёр сар өнгөрөх гэж байна. Энэ удаагийн сонгуульд гурван нам л сандал суудал “зулгааж” чадсан. МАН итгэмээргүй ялалт байгуулж, АН арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол МАХН-ын нүүрийг О.Баасанхүү тахалсан билээ. Сонгууль дууссанаас хойш УИХ-д суудалтай гурван нам өөр өөрийн өнгө төрхтэй байна. Энэ тухай товч сийрүүлье.
 
М.Энхболд дараагийн Н.Энхбаяр болж байна гэнэ 
 
Үнэмлэхүй ялалт байгуулж, “сүүл” өөдөө болсон МАН-ынхан Засгийн газраа эмхлэн байгуулж, эхнээсээ “самарч” л байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ тухай ам мэдэн хашгиралдаж байсан Ардын намынхан сонгуульд ялалт байгуулсныхаа дараа л “сүүлээ шарваж”, ард түмнээр тохуурхаж эхлэв. Юун мэргэжлийн Засгийн газар, харин ч мөнгөөр албан тушаал худалдаж авагсдаас бүрдлээ гэж олон хүн дүгнэж байна.
 
Угаасаа нэг их дүгнээд байх ч хэрэггүй. Нүдэнд харагдаж байхад. Тиймдээ ч энэ Засгийн газар дорвитой ажил хийхийн оронд АН-ын эрх барьсан дөрвөн жилийг харлуулах гэсэн ганц чигийг л барьж ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Сангийн сайд нь “Монгол Улс сүйрч байна” гэж ирээд л сүртэй мэдэгдэл хийж, зурагтаар төлбөртэй нэвтрүүлэг цацуулж, эх орныхоо нэр нүүрийг дэлхий дахины өмнө “түлж” ч байх шиг. Ерөнхий сайд нь зардлаа танахын тулд төрийн албан хаагчдын цалинг хасна, хүүхдийн мөнгийг олгохгүй, ялгаж салгана ч гэж үзэв. 
 
Сүүлдээ иргэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймээд эхлэхээр өндөр албан тушаалтнуудын цалинг хасах гэж байгаа юм гэж өөрийгөө хамгаалав. Уг нь бол сайхан л санаа. Гэхдээ хэдэн даргын цалинг бага сага буурууллаа гээд төсөв хэмнэчихдэг бол сайхан л байна. МАН үнэмлэхүй ялалт байгуулчихаад хийж байгаа ажил нь нэг иймэрхүү. Засгийн газар нь мэргэжлийн бус, дээрээс нь яст мэлхийн хурдтай, юу хийх учраа олохгүй, төв талбайн нэрээр оролдсон маягтай л. “Үүний цаад учир нь  М.Энхболд дарга намынхаа нөхдүүдийн  “толгой” дээр гарч суусантай холбоотой гэж намынхан нь үзэж байна.
 
“Тэр дараагийн Н.Энхбаяр болж хувирлаа” гэж дүгнэх хүмүүс ч олон байна. Тийм яриа газар авчихаж. Аргагүй л дээ, МАН-ын дарга  М.Энхболд томилгоо тал дээр хэнтэй ч зөвлөлдөхгүй, ганцаараа бие даан шийдэж байгаа сурагтай. Намдаа нойр хоолоо хасан байж зүтгэсэн хэсгийг үл тоож, өөрийн эсвэл халаас зуунтайг сонгож байгаа юм байх. Ерөнхийдөө өөрийнхөө хүмүүсээр төрийг дүүргэж, чирж яваа нөхдүүдээ өндийлгөх гэж зүтгэж байгаа юм уу даа, янз нь. Яамны сайдууд, дэд сайдууд, яам агентлагийн дарга нар гээд олон томилгоо ард түмний дургүйцлийг төрүүлж байгаа. Нэг талаас нь харвал Төв аймгийн Засгийн газар ч юм шиг. Эсвэл уяачдын Засгийн газар ч юм шиг. Нөгөө морь ч юм шиг, аав, ээж ч юм шиг харагдаад байдаг уулын тухай дуу шиг л юм болж байна.
 
МАН ялснаар энэ намынхан биш Төв аймгийнхан болоод уяачдын “нар” л  гарав бололтой. Уг нь МАН-ынхан өөрсдийгөө боловсон хүчин сайтай гэж цээжээ дэлддэг. Оргүй биш л үг. Цөөнгүй жил төрийн албанд ажилласан туршлагатай хүмүүс ч дүүрэн бий. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуучууд ч байгаа. Харамсалтай нь тийм хүмүүст албан тушаал амар олдохгүй байгаа бололтой юм. Тиймдээ ч нам дотроо нэлээд ширүүхэн шүүмжлэл өрнүүлж, залуучууд нь бухимдаж эхэлсэн сурагтай. Арга ч үгүй биз, нам нь ялагдсан дөрвөн жил гадаадад “бүгэж” байгаад сонгуулийн өмнө ирж хэдэн төгрөг “шидчихдэг”.
 
Тэгээд ялалт байгуулахаар нь хөрөнгө оруулалтынхаа оронд албан тушаал аваад, зөөлөн сандалд суугаад, дарга сэтэр зүүж байгаа нөхдүүддээ намын жинхэнэ үнэнч гишүүд, зүтгэж ажилласан хүмүүс нь дургүйцэж л таараа шүү дээ. Тэглээ гээд яах вэ, М.Энхболд дарга тэртэй тэргүй бүх эрх мэдлийг гартаа атгачихсан хойно Төв аймгийнхнаа өөд нь татна уу, уяачдаа албан тушаалд “сойно” уу, хамаагүй л хэрэг болж. Харин УИХ, Засгийн газраа аятайхан л “базаасай” билээ. 
 
АН ялагдсан удирдлагуудтайгаа орон нутгийн сонгуульд орох уу
 
Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил их учраас 2016 оны сонгуульд ялалт байгуулна, үгүй юм гэхэд хамтарсан Засгийн газар байгуулахаар хэмжээний суудал авна гэж мөрөөдөж байсан АН-ынхан “далаараа тавиулсан”. Энэ ялагдлыг олон хүн янз бүрээр л тайлбарлаж байгаа. Ганц үнэн гэвэл АН навс ялагдсан.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Хот тойрсон хужаа МАН / 2016 08 сар 18/

    Санал нийж байна.Гэхдээ үүнээс гадна МАН Энхболд зөвхөн хот тойрсон хэдэн хужаа нараар багаа бүрдүүлж байгаа.Намын дарга нь өөрөө Төв,Хотын дарга нь бас Төв,Нарийн бичиг нь Архангай,Ерөнхий сайд нь Сэлэнгэ,Батлан Хамгаалахын сайд нь Хэнтий.

    Хариулах