Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 19
・ 3
Хоёрхон сарын өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын нэр дэвшигчид мөнгө тарааж хууль зөрчсөн гэдгийг хуулийн байгууллагынхан шалгаж тогтоосон байна.
Тодруулбал, Сүхбаатар, Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид иргэдийн сонголтыг худалдаж авахын тулд их хэмжээний мөнгө тараасан болохыг мөрдөн байцаалтын явцад олж тогтоосон талаар Улсын ерөнхий прокурорын газраас уржигдар албан ёсоор мэдээлсэн юм. Тэгвэл Сүхбаатар, Багануур дүүрэгт МАН-аас хэн, хэн нэр дэвшсэнийг эргэн нэг санацгаая. Уг дүүргийн 61 дүгээр тойрогт Сү.Батболд, 62 дугаар тойрогт Ц.Цогзолмаа, 59 дүгээр тойрогт Д.Цогтбаатар нар тус, тус нэр дэвшин өрсөлджээ. Эдгээр нэр дэвшигчид бүгд ялалт байгуулж УИХ-ын гишүүд болцгоосон байна. Прокурорын байгууллагаас “МАН-ын нэр дэвшигч биш дэвшигчид” гэж мэдээлсэнээс үзвэл дээрх гурван нэр дэвшигч гурвуулаа мөнгө тараасан бололтой.

Тухайн нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах хүртэлх арга хэмжээг авахаар хуульчилжээ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.