Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 20
・ 2

Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны нэрлэсэн үнийн асуудал хийгээд компанийн хувьцаа олон улсын бирж дээр гарч, үнэд хүрч чадах уу, үнэд хүрлээ гэхэд Монголчуудад үнэхээр ашиг нь ирэх үү гэдэг асуудлаар эдийн засагчдын байр суурь янз бүр байсаар өдийг хүрч байгаа. Ер нь бол тус компанийн хувьцааны тодорхой хувийг гадаад дотоодын бирж дээр зарж мөнгө босгоно гэсэн засгийн бодлого эхнээсээ алдаа дутагдаж олон байна гэх шүүмжийг дагуулж ирсээн. Тухайлбал, эдийн засагч Н.Дашзэвэг “Дотоод мэдээллийн /инсайдерын/ хууль байхгүй учраас гадны хөрөнгө оруулалтын банкууд мэдээллийг дамлан зарна, бас хувьцааны үнийг их хямд үнэлэх болно” гэж байв. Энэ нь тухайн үед Голдман Сакс, Дойче зэрэг банкуудыг хэлээд байсан хэрэг л дээ.
Уг нь 15 сая ширхэг хувьцааны тодорхой хувийг Монгол, Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэхээр, хувьцаа арилжаалах компанийг Их Британид бүртгэлтэй байлгахаар засгаас эхэлж шийдвэрлэсэн нь Дойче, Голдман Сакс, БиЭнПи Париба, Маквэари банкуудын үнэт зөвлөгөөнүү байсныг эргэн сануулъя. Түүнчлэн цаашид IPO хийгдлээ гэхэд ч гадныхны үнэт зөвлөгөөг бид авч таарна. Тэрчлэн insider гэж чухам юуг хэлээд байгаа талаар Голдман Сакс, Дойче банкуудын үйл ажиллагаатай холбоотойгоор мэдээллийг сануулан хүргэе.
Найман оны арваннэгдүгээр сард буюу дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэнийг улс орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөнөөс нэг сарын дараа хойд хөршийн төрийн тэргүүн Д.Медведев дэргэдээ тусгай зөвлөл байгуулсан нь, хямралыг газар авахуулахгүй байхад чиглэхээс гадна зохиомол дампуурал өдөөхөөс, мөнгө угаахаас сэргийлэх, инсайдерын мэдээлэлд хяналт тавихад чиглэсэн үйл ажиллагааг явуулах зорилготой байсан. Инсайдерын мэдээлэл гэдэг нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал гэдэг нь эндээс харагдаж буй биз. Тэрчлэн инсайдер гэж яг юуг хэлээд байгааг тодорхой болгох үүднээс Судлаач Д.Ганхуяг эрхмийн хэлсэнээс иш татан хүргэчихье.
“insider гэдэг нь нийтэд ил биш, мэдээлэл авах боломжтой ямар нэг бүлгийн гишүүнийг хэлдэг. Инсайдерийн мэдээлэл гэвэл зөвхөн энэ бүлэгт байх мэдээлэл, инсайдерийн худалдаа гэвэл нөгөө нөхөр өөрийнхөө бүлэгт хэлэлгүй мэдээллээ худалдаж ашиг олно гэсэн үг л дээ. Инсайдерийн худалдааг дотоод нууц мэдээллээ ажил хэрэгч хүмүүс, томоохон хувь нийлүүлэгч, компанийн захирлууд голдуу хийх бөгөөд мэдээж хэрэг хууль бус байна” гэсэн байдаг.
Тэгвэл дэлхийд данслагдсан их нөөцтэй ордоор барьцаалан олон улсын бирж дээр IPO хийх гэж буй Эрдэнэс Тавантолгой компанид зөвлөж ирсэн Дойче, Голдман Сакс банкууд ийм хууль бус худалдаатай нэр ус нь холбогдчихсон. Ер нь л болж бүтэхгүй олон мэдээнд нэрс нь хоршиж явна. АНУ-ын Холбооны шүүхэд дуудагдсан 17 банкны хоёр нь энэ хоёр банк.
Моргейжийн зээлийн залилагч гэх муу нэртэй Голдман Сакс банкны тухайд саар мэдээлэл цөөнгүй. Голдман Саксыг 2008 оны хямралын буруутан гэж ид чичилж байхад өмөөрч байсан тэрбумтны мэдээллийг тус банк дамласан байдаг. “Berkshire Hathaway”-ын тэргүүн хөрөнгө оруулагч тэрбумтан Warren Buffet “дэлхийн эдийн засгийн хямралын буруутан нь “Голдман сакс” биш манай улс бүхэлдээ хямралд орсон. Тиймээс тогтолцоог нь шүүмжлэх хэрэгтэй” хэмээж байлаа. Гэтэл Warren Buffet “Голдман сакс”-д хулхидуулчихсан. Warren Buffet –ийн 5.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл тус банкнаас алдагдсан бөгөөд инсайдерийн худалдаа эрхэлсэн буруутнаар банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Ражат Гапта тодорсон. Тэрбээр “Галлоен” группийн тэрбумтан Ража Ражаратнамд орлогын нууц мэдээлэл дамжуулсан бөгөөд тэнд нь “Procter & Gamble” компанийн талаарх мэдээлэл байсан гэгддэг. Голдман Саксын тэргүүн Лойд Бланкфейн түүний эсрэг мэдүүлгийг шүүхийн танхимд өгсөн нь банкныхаа нэр хүндийг бүрэн унагахаас болгоомжилсон алхам байв уу хэмээн ажиглагчид харж байсан билээ.
Ийм маягаар яригдаж ирсэн тус банк чанаргүй зээлүүдэд санаатайгаар баталгаа гарган Америкийн банк, санхүүгийн салбарт дампуурлыг авчирж 2008 оны хямралыг дуудсан гэгдэн улсынхаа Үнэт цаас, арилжааны хороонд буруутгагдаад зогсохгүй Санхүүгийн зохицуулах хороо нь тус банкны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Түүгээр зогсохгүй Валют арилжааны будилаантай тогтолцоог ашиглан Грекийн өрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэгдэн Дойче банктай зэрэгцэн одоо Европын өрийн хямралд ч буруутгагдаж байгаа юм.
Дойче банкны тухайд Өмнөд Солонгосын хөрөнгийн захаас 40.5 сая ам.долларыг хууль бусаар хууль бусаар шамшигдуулах гэж оролдсон хэмээн буруутгагдаад зогсохгүй дотоод мэдээллээ “insider-уудаар дамжуулан алдахаас илүүтэй, өөрийн ажилтнууддаа бусад банкны мэдээллүүдийг хулгайлах чиглэлийг өгдөг гэгддэг. Тодруулбал, тэгж тагнуулын аргаар олж авсан мэдээлэл нь тус банкинд ашигтай хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг үзэглэх боломжуудыг олгож ирсэн талаар Америкийн хэвлэлүүдэд бичиж ирсэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.