STAND BY-тай ирэх өдрүүд...

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 23

 

ОУВС-гаас  ядуу, буурай орнуудад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл бол STAND BY буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хөтөлбөр юм.
 
Монгол Улс өмнө нь таван ч удаа энэ хөтөлбөрт хамрагдаж байв. Тиймээс өнөөгийн эрх баригчид энэ хөтөлбөрт нэн тааламжтай “нэгдэн орохоор” шийдэж буй ажээ. Гэвч энэ удаа эдийн засгийн нөхцөл байдал өмнөх буюу хамгийн сүүлд тусламж хүртсэн 2009 оны үеийнхээс хамаагүй хүнд байгаа юм.
 
 Тухайн үед хөтөлбөр хэрэгжсэний дараа олон улсын зах дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэж, таатай нөхцөл байдал бий болсон нь үр дүнгээ хурдан хугацаанд өгөхөд нөлөөлсөн байдаг. Харин өнөөдөр байдал өөр. Дээрх шиг таатай нөхцөл огт харагдахгүй байгаа. Дээрээс нь бондуудыг төлж эхэлнэ.
 
Уг нь STAND BY-д хамрагдах урьдач нөхцөл аль 2013 оны сүүлчээс бий болж, 2015 оны эхэн гэхэд бүх “шаардлага”-ыг хангасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Ерөнхий сайдыг ганцхан жилийн өмнө Сангийн сайдаар ажиллаж байхад Монгол Улс STAND BY-д хамрагдахаас аргагүй байдалд хүрээд байжээ.
 
Гэтэл тухайн үед засаг барьж байсан АН, хамтарч байсан МАН эдийн засаг хэвийн байгаа гэх нь холгүй гүрийсээр өнөөдрийн байдалд хүрсэн нь энэ. Учир нь тухайн үед намууд 2016 оны сонгуулийг л харж байв.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх