Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 23
・ 7

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам дэргэдээ 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлсэн юм. Тэрээр "Төрийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, эхний ээлжинд дээрх гурван яам өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар боллоо. Мөн 2017 оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох орон сууцны болон офиссын зориулалттай барилгууд 1-2 давхартаа заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт нэвтрүүлэхийг Барилга хот байгуулалтын яаманд үүрэг болголоо" гэлээ.
Яамныхан, дарга нар болохоор хүүхдийнхээ хүмүүжих цэцэрлэгийн асуудлыг ингээд шийдчихдэг юм байна. Гэтэл ардуудын хүүхдүүдэд цэцэрлэг олдохгүй, тал хувь нь сугалаанд азгүйтнэ. Ямар азгүй юм гэж аав, ээж нь аашилна. Алдрай бяцхан үрсийн сэтгэлд надаас л болж, сугалаанд хожсонгүй хөнгөн гуниг хургана. Аргагүйдсэн эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ цоожилно. Аргаа барсан нь айлын эмээг царайлчилна гээд түмэн бэрхшээлтэй нүүр тулна.
Энд тэнд сайн санаат хүмүүсийн буянаар ч тэр цэцэрлэг баригдаж. Гагцхүү үйл ажиллагааны санхүүжилт алга. Үнэгүй цэцэрлэг барилаа, хүүхдүүд хүмүүжүүлэх урсгал зардлыг бас өөрсдөө даагаад явахад амаргүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.