Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 27
・ 3
Олны танил эмэгтэйчүүдийн дунд түүний нэр хүнд, байр суурь нэлээд дээгүүр байдаг нь Монголын урлагт олон жил тасралтгүй хөдөлмөрлөсөнтэй нь холбоотой. Эрч хүч, эрх чөлөө үнэртдэг энэ эмэгтэй өдгөө найруулагчийн мэргэжилд шамдаад тун завгүй явна. "Бондгор Туяа" гэж олноо хүндлэгдсэн МУГЖ Б.Туяагийн амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.
Бага нас. Өнгөрсөн тавдугаар сарын 2-нд 55 нас хүрсэн жүжигчин Б.Туяагийн бидэнд дэлгэсэн хамгийн багийн зураг. Хоёр салаа гэзэгтэй даруухан бор охиныг ирээдүйд “од” болон гялалзана чинээ хэн санах вэ.
Анхны дүр. Ээж нь түүнийг эмч болгохоор зүтгэж байсан гэдэг. Харин тэр хайгуулчин болно гэж мөрөөддөг байв. Гэтэл наймдугаар ангидаа "Нэг ангийн хоёр" нэртэй кинонд тоглож, түүнээс хойш жүжигчин болно гэж зүтгэсээр хүссэндээ хүрчээ. Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр оронгуутаа л инээдмийн үзүүлбэрт тоглож эхэлсэн гэдэг. Тэр цагаас хойш тэрээр инээдмийн үзүүлбэр, хошин урлагаас огтхон ч холдолгүй 40 гаруй жилийг үджээ.
Залуу нас. Хүүхэлдэйн театрын жүжигчин Б.Туяа. Богино үс, эргэлдсэн том алаг нүдтэй энэ царайлаг бүсгүй эрчүүдийн хараанд байнга өртөөстэй.
Хошин урлагийг үүсгэн байгуулагч нар. Монголд хошин урлагийн театрыг байгуулсан хүмүүс бол Б.Батзаяа, О.Энхтуул, И.Одончимэг нар. Хожим эд нар дээр МУГЖ Л.Чаминчулуун нэмэгдэж ирсэн гэдэг. Тухайн үед Хошин урлагийн театраа байгуулъя гэж шийдсэн залуус анхны тоглолтоо “Монголын нэг өдөр” нэртэйгээр тавьж байв. Хэнийг ч шүүмжлэх эрхгүй социализмын нийгэмд тэдний энэ тоглолт цоо шинэ үзэгдэл болж байлаа.
Хүүхэд насанд хүргэж өгдөг. Тэрээр тайзан дээр уйлна, дуулна, эрхлэнэ, дураараа авирлана, буруу аашилж яг л айлы эрх танхил охин шиг загнана. Магадгүй түүн шиг хүүхдийн дүрийг сайн бүтээдэг жүжигчин ховор биз ээ.
Ээжүүд. Ямар боловч орчин үеийн хошин урлагийг өнөр өтгөн айл болтол нь хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон хүмүүс гэвэл эднийг хэлнэ. Жүжигчид тэднийг хошин урлаг хэмээх их айлын аав, ээжүүд гэж дууддаг.
Холливүүд: Тээр нэг жил хошин урлагийн хэсэг нөхөд АНУ-ын Холливүүдээр аялав.
10 жил. Драмын театр, Хүүхэлдэйн театрыг уналтанд орсон үед Б.Туяа ганцаараа хүүхдийн жүжгээ тоглоод явж байв. 10 жил дараалан зургадугаар сарын 1-нд бяцхан үзэгчиддээ зориулан тоглолт хийсэн тэрбээр хүүхдүүдийг үзэх юмтай, сайхан баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг байснаа хожим дурдсан байдаг. Одоо театрууд хүүхдийн жүжгийг их тоглодог болсон учраас Б.Туяа зургаадугаар сарын 1-нд санаа зовохоо больсон гэнэ лээ.
Нэг жилийн цэрэг. "Нэг жилийн цэрэг" шүлгийг Б.Туяа алдаршуулжээ.
Өнгөт инээд. 2000 оны эхээр тэрээр хошин урлагийн "Өнгөт инээд" хамтлагт оров. Харин таван жилийн дараа хамтлагаасаа гарсан юм.
Шалтгаан нь энэ. Б.Туяа СУИС-ийн жүжигчний ангийг 2009 онд төгсөв. Өөрийнхөө амьдралд томоохон өөрчлөлт хийе гэж бодсон учраас энэ сонголтыг хийсэн гэж тэрээр хэвлэлд дурджээ.
Ганнам. Тэр ч бас ганнам стайлын бүжгийг хийж чадна.
Б.Туяа: Миний гоо сайхны нууц бол цагаан будааны шүүс.
Багш. Тэрбээр одоо сайн уран бүтээл найруулан, хүмүүст харилцааны урлаг заадаг багш болжээ.
www.24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.