Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 29
・ 2
Бразил улсын Рио де Жанеро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд манай улсын баг тамирчид нэг алт, мөнгөн медальтай ирсэн билээ. Харин олимпийн сүүлийн өдрүүдэд чөлөөт бөхий эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөөх барилдаан Г.Мандахнаран цаг дуусах мөчид эргэлзээтэй ялагдал хүлээсэн явдалд, дасгалжуулагч нар шүүхчийн шийдвэрийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлсан билээ. Энэхүү эсэргүүцлийг Дэлхийн Бөхийн холбоо, Манай улсын чөлөөт бөхийн холбоо болоод ОУ-ын бөхийн холбоод өөрсдийн байр сууриа цахим сүлжээгэээр мэдэгдэж байсан юм. Тухайн барилдаан яг, дүрмийн дагуу болсон уу үгүй юу. Мөн дасгалжуулагч нар яагаад ийм үйлдэл хийх болсон, манай улсын чөлөөт бөхийн тамирчдыг ОУ-ын тэмцээнд оролцуулахгүй болсон талаар МЧБХ-ын эрэгтэйчүүдийн дасгалжуулагч Б.Баяраа өөрийн байр сууриа хэвлэлийнхэнд илэрхийлсэн билээ.
Тэрбээр “Олимпод өрсөлдөж байгаа тамирчид дэлхийн хамгийн шилдэг тамирчид байдаг. Тэр ч утгаараа миний хувьд олимпийн алт, мөнгө, хүрэл гэлтгүй медаль авсан л бол аварга гэж боддог. Хүрэл медалийн төлөөх барилдаан цаг дуусахад таван секундын өмнө манай тамирчин нэг бүтэн оноогоор ялж явсан. Сүүлийн гурван секундэд Г.Мандахнаран маань баярлаж дэвжээ тойрч гүйсэн байх. Бид нар ч хүртэл “за нэг юм хүрэл медаль атгалаа шүү дээ” гэж бодож дэвжээн дээр гарч, баярын нулимс унагааж байлаа. Гэтэл шүүгчид илт хуйвилдаж манай тамирчинд цаг дууссаны дараа торгууль өгч ялагдал хүлээсэн. Нөгөө баярын нулимс чинь эсэргүүцэл, гунигийн нулимс болж хувирдаг байгаа. Ер нь дүрмэндээ бол гурван шүүгчийн санал нэгдэн үндсэн цаг дууссахаас өмнө ялалт ялагдлыг шийдсэн байх ёстой. Энэхүү барилдаан ОУ-ын чөлөөт бөхийн шүүгчдийг ямар хэмжээнд авлигал авч, шудрага бус шүүдэг болсны тод жишээ л болж үлдээ. Чөлөөт бөхийн дүрэм журмаа шүүгчид нь биелүүлэхгүй бол энэхүү спорт мөхөл рүүгээ явж байна л гэсэн үг” гэлээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.