Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 30 ・ 8

 

Муугаа мэдэхгүй хэтэрхий их юманд найдаа юу даа, бид. “Риогийн олимпод бүтэн багаараа явлаа, хамгийн багадаа найман медальтай ирнэ. Монголын тамирчдыг алт, мөнгөн медаль авна гэж дэлхий даяар шуугиж байна. Монгол-бөхийн орон. Монгол бөхчүүдээс өрсөлдөгчид нь жийрхэж байна. Боксынхон бол нүдэж байгаад хэд хэдэн медаль авна”. Ийм сүржин мэдээлэл, тархи угаалтад үнэн голоосоо итгэчихээд тамирчдаа олимпоос медаль авсангүй хэмээн нийтээрээ зүхэж сууцгаана. Яг үнэндээ манай тамирчдын байгаа байдал, үнэн төрх нь энэ юм. Харин ч хоёр медаль авсан нь их юм болж. Риогийн олимп манай тамирчдын бодит байдлыг нь илчилж орхилоо.

Монгол Улс маань ядруухан эдийн засагтай. Одоо байдал бүр ч дор байна. Эсгий таавчиг, гутал, хувцаснаас илүү гарахаар томхон үйлдвэрлэл бидэнд байхгүй. Эрдэнэт, Оюу толгой зэрэг том төслүүдийн хувьд зэсийн хүдэр гаргадаг. Зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Цементийн хоёр, гурван том үйлдвэр баригдсан ч гадаад зах зээлд гарцаа олоогүй байгаа. Махаа экспортолж хэдэн төгрөг олох боломжтой ч хичнээн жил яриа төдий л байна. Хятад, Орос гээд хоёр том хөрш элдэв шалтаг хэлж голоод мах авахгүй гэх. Муу, муухай дээрээ улцан гэдэг шиг өдгөө малын түүхий эд үнэгүйдэж, жалга гуугаар нэг өмхийрсөн арьс, нэхий дүүрэн байна. Ийм эдийн засагтай орон харин тамирчдаа дэлхийд байхгүйгээр эрхлүүлдэг. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дэлхийн аваргаас медаль авбал мөн л дээрхээс нэг их дутахааргүй нэг удаагийн урамшуулал, сар бүр өндөр цалин олгоно. Монгол Улсын нэрийг дэлхийд ганц гялайлгах нь энэ хэдэн тамирчин гэж үнэлээд төр ийм шийдвэр гаргажээ. 2012 оноос хойш сар бүр дээрх урамшуулалт цалинг олгож байгаа юм.

Тамирдчынхаа алдар гавьяаг бодитоор үнэлэх, эдийн засгийн байдлыг нь шийдэх, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах алдартай тамирчдыг олноор төрүүлэх гээд олон хөшүүрэг, тайлбар энэ мөнгийг дагалддаг. Тэгвэл энэ их мөнгө, өндөр цалин үр дүнгээ өгсөн үү. Үнэхээр манай тамирчид дэлхийд өнгөлж байна уу? Үгүй юм гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн бөхийн барилдаан, буудлага, боксын тэмцээнээс бид нойроо хугаслан байж, урамгүйхэн харлаа. “Одоо л арчаад өгөх байх даа” гээд горьдонгуй харж суутал хаа байсан Африкийн тамирчинд хүртэл ялагдчих юм. Өрсөлдөгчөө тулж зогсчихоод олигтой мэх хийхгүй. Харин нөгөөдүүл нь хурд, хүч, мэхний гайхамшгийг үзүүлж өгөх юм. Зарим нь барилдааны эхэнд овоо хэдэн оноо авч, ялах магадлалтай болж яваад эцсийн хэдхэн секундэд алдаа гаргаж цэвэр тавиулчихаж байна. Нэг муухан мэх хийгээд өнөөхөөсөө болж хожигдох юм. Сүүлдээ бүр тамирчдынхаа барилдааныг харахаас халширдаг болсон. Чөлөөтийн барилдааныг харж байхад өрсөлдөгч нь хөлд нь сууж ард гараад түвэггүй хоёр оноо авчих юм. Яг энэ мэхээ дахин давтан гурав, дөрвөн удаа амжилттай хийчих жишээтэй. Хөлөө хамгаалж чаддаггүй тамирчин, хамгаалах аргыг нь хэлж мэддэггүй дасгалжуулагч хоёртоо дэмий бухимдаж суулаа. Мэхний олон хувилбар, нэгээс нөгөөд шилжих хурд, үргэлжлэл, тэсрэлт, тэмцэл манай тамирчдаас сая л лав гарсангүй. Бүгд харлаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 11/

    Цалинг зогсооё,Түвшинбаярыг л хар,Төрсөн нутаг Булган нутгаа өөлж Баянхонгорыг эцэг өвөгдийн нутаг гэж донгосож сонгуульдаж яваад Булган нутгийн Лус савдгийг хэлигнүүлснээс болж" үхдэл"болоод ирлээ,Одоо Баянхонгор нутагруугаа эцэг эх төрлөө аваад нүүх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Угаасаа буруу тэнэг элбэгдорж хувиасаа өгч байгаа биш бидний татварын мөнгө хайран байнаа сар бүр шүү болиоо наадхаа.!

    Хариулах
  • нар / 2016 08 сар 31/

    хариуцлага сахилга гэдгийг ор тас мартсан хүмүүс олимп болох гэж байхад юун сонгууль монгууль нэг удаал сайн шагна тэгээд л болоошдээ насаараа ажилласан багш эмчид юу өгдөг билээ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    тамирчдын цалинг хасах хэрэгтэй. элбэгээ ёрөнхийлөгч болсоор , тамирчидад сар бүр хэдэн сая, мөнгө өгсөөр улс ч өрөнд орлоо.Ямарч бодлого үгүй ийм юм гэж юу байна?Нэг удаа сайн шагнал өгөх хэрэгтэй. Сар бүр биш !

    Хариулах
  • ШААБАР / 2016 08 сар 30/

    Санал нэг байна. Үнэхээр сэтгэл унтарсан шүү. Сүүлийн хэдэн өдөр ТВ үзэхээс ч дургүй хүрч бас халширч байсан шүү. Бэлтгэл маш муу байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Алдааг өөрсдөөсөө хайх нь зөв.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    энэ их мөнгийг ингэж сул өгч байхаар хувилж олгох хэрэгтэй байхаа амжилт нь буурвал хасдаг ч юм уу

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    шүүгчид болон тамирчидын цалинг хасах хэрэгтэй. элбэгээ ёрөнхийлөгч болсоор оюутны70-мянга, хувьцаа сая 500, тамирчидад сар бүр хэдэн сая, гээд мөнгө өгсөөр улс ч өрөнд орлоо.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 30/

    Unen shuu

    Хариулах