Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 02

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар  бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны 09 дүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн аймгуудын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх