Дараагийн Ерөнхий сайд эндээс тодрох уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 06 ・ 1

Хэдэн өдрийн турш төрийн ордонд өрнөсөн шуугиан, гишүүдийн жиг жуг хийсэн хэл ам намжлаа гэж бодсон үгүй бололтой. Ерөнхий сайдыг огцруулна, огцруулахгүй гэсэн яриа эцэс болж шинэчлэлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Энэ нь АН-ын бүлгийн хувьд хүндхэн цохилт боллоо гэж зарим гишүүд үзэж байгаа сурагтай. Ерөнхий сайдыг огцруулсанаар төрийн ордонг тойрсон шуугиан намжах нь битгий хэл улам ихэссэн бололтой. Тухайлбал, дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдэг асуудал төрийн ордны өрөө болгоноор цуурч байгаа нь ойлгомжтой.

 

УИХ-ын гишүүд ард түмний итгэл даах, албан үүргээ шударгаар биелүүлж чадах хэд хэдэн гишүүдийн нэрийг ерөнхий сайдын сэнтийд сойгоод байгаа. Тодруулбал, шинэ Ерөнхий сайдад Л.Гантөмөр сонгогдож магадгүй гэсэн бол нөгөө хэсэг нь Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал гэсэн хүмүүсийн нэрсийг яриад эхэлсэн байна. Тэр байтугай хотын дарга Э.Бат-Үүл гуайн нэр хүртэл цогж явна шүү.

Эдгээрээс хамгийн өндөр магадлалтай хүнээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг нэрлэж байна билээ. Учир нь өнөөгийн намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн алтангадас фракци ҮЗХ-нд хамгийн олон гишүүнтэй. Тиймээс Н.Алтанхуяг сүүлийн бүх нөөц бололцоогоо шавхаж алтангадасаас дараагийн Ерөнхий сайдыг тодруулахын төлөө ажиллаад эхэлсэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд нийгэм ч таатай хүлээж авна, Тодруулбал, боловсролтой, залуу шинэ хүнийг дэмжинэ гэсэн хүчин зүйл түүнийг хамгийн өндөр шаанстай нэр дэвшигчээр нэрлэхэд хүргэжээ.

 

Ингээд дараагийн ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн дээрх гишүүдын хэн нь тодрох нь таамаг төдий. Үүнээс гадна АН-ын даргаар хэн томилогдох вэ гэсэн асуудал бас тулгараад байгаа юм. АН-ын одоо мөрдөгдөж буй дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэж заасан байдаг. Гэтэл эдийн засаг хүндэрсэн хэцүү байгаа энэ цагт шинээр байгуулагдах засгийн газар МЭРГЭШСЭН ЗАСГИЙН ГАЗАР байх шаардлагатай. Мөн 2016 оны АН-ын сонгуулийн ялалт нь хямралаас гарах сайн төлөвлөгөө, эдийн засгийг эрчимжүүлэх зөв санаачлага, намын нэгдмэл байдлаас хамаарна. Тэгэхээр АН-ын дараагийн дарга Ерөнхий сайдын албыг давхар хаших нь намын дотоод зөрчил дахин гарах, засгийн ажил явахгүй байх талтай гэж үзэж байгаа юм байна. Иймээс одоо АН-д “Ерөнхий сайд намын дарга байх албагүй” гэсэн шинэ дүрэм мөрдөгдөх болж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • иргэн / 2014 11 сар 09/

    баттулга нь ажил хийх байх даа бусад нь бишээ

    Хариулах