НҮЦГЭН тэмцлийн эхний ГЭСГЭЭЛ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 03 ・ 5

gesgeel

Монголын бөхчүүдийг Францын Макон хотноо наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 4-нд зохиогдож буй Чөлөөт бөхийн Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй хэмээн, буцаажээ. Энэ тэмцээнд оролцохоор Ц.Хосбаяр дасгалжуулагчтай тамирчид очсон ч Францын Чөлөөт Бөхийн Холбооноос Монголын бөхчүүдийг тус тэмцээнд оролцуулах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос Монголын бөхчүүдийг Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаас түдгэлзүүлсэн шийдвэр ирсэн тул ийнхүү Францын Чөлөөт Бөхийн Холбоо тэрхүү шийдвэрийг дагасан нь энэ.
Өөрөөр хэлбэл, Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран-И.Наврузов нарын барилдааны шүүлтийг эсэргүүцэн Монголын хоёр дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээн дээр гарч, пүүзээ тайлж шидэн, орилж хашгирч, нэг нь өмдөө тайлж, нүцгэлсэн явдлыг Дэлхийн Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооны удирдлага тус холбооны дүрмийг ноцтой зөрчсөн явдал хэмээн үзэж Монголын баг тамирчдыг олон улсын тэмцээнд тодорхойгүй хугацаанд оролцуулахааргүй болсны эхний гэсгээл энэ болов.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • usa olimpic team / 2016 09 сар 05/

    chuloot olimpoos xasagdax ni todorxoi 2020 tokyod orolcoxgyi

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 05/

    Мангар хараар удирдуулсан хэдэн тэнэг бөхчүүдийгээ

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 04/

    gesgeel bishee bid enenees uur yaj temtseh yumbe. uls oronoo doromjluulchaad ed nar mini enenees uur yaj temtsehiin archaagui uls turchid uls oronoo buurai bailganaas iim baidald hurch bgaam . haana bna. ter uls turchid ni chimeeguil baigaa bizdee. Dasgalchuulagch nartaa amjilt ta nar shuu.

    Хариулах
  • byy santaraarai?... / 2016 09 сар 03/

    delhiin behiin mapuud mongolchyydaas aij emeej baigaagiin sinj,olimp bol olimp s dee!!Daraagiin temzeen yraldaan hend hamaatai be?...

    Хариулах
  • Үнэн / 2016 09 сар 03/

    Монгол бөхчүүдээс дэлхиийн бөхийн холбоо айж бна.муу бүхнийг нь илчилчих гээд.

    Хариулах