Ц.Элбэгдорж: Та хоёрын үйлдэл медалиас үнэтэй түүх үлдээлээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 05 ・ 5

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр олимпоос медаль авсан Доржсүрэнгийн Сумъяа, Доржнямбуугийн Отгондалай болон медалиа атгаад алдсан Ганзоригийн Мандахнаран, дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа нартай уулзав.
Тэрбээр "Монголынхоо нэрийг хамгаалж зүтгэсэн эдгээр тамирчид, дасгалжуулагчдаар бахархахгүй байхын аргагүй. Монголынхоо нэр төрийг хаана ч өмөөрч байх хэрэгтэй. Шударга бус зүйл, авлига, мөнгө, хуйвалдаантай хаана ч тэмцэх хэрэгтэй. Тэнд байгаа муухай бүх юмны төлөө тэмцэх зөв байсан. Монголынхоо нэр төрийг хамгаалж сайнаар гаргахын төлөө Монгол хүн хаана ч тэмцэх хэрэгтэй. Манай хоёр дасгалжуулагчийн гаргасан үйлдэл ийм л тэмцэл байсан гэж би харж байгаа.
Монгол Улсын нэр төрийн төлөө хийсэн та хоёрын алхам байсан. Үүнээс өөрөөр яах байсныг би мэдэхгүй байна.Та хоёрын үйлдэл спорт гэж агуу юмыг шударга бус зүйл, авлига, муу муухай бүхнээс салгахад маш их цочоо өгсөн, дохио өгсөн, дуудлага болсон зүйл боллоо. Монголчуудын оруулсан сайн хувь нэмэр гэж харж байна. Энэ муухай зүйлээс салж байж спорт хүн төрөлхтнийг татсан хэвээр байна. Ялангуяа олимп гэдэг бол хүн төрөлхтний маш том ололт" гэв.
"Та хоёрын үйлдлийг урамшуулж байгаа хүмүүс байхад буруутгаж байгаа хүмүүс бий. Та бүхэн энэ бүхнийг адилхан сонсоод ийм зүйлийг даваад гарах сэтгэлийн чин зоригтой хүмүүс гэж би бодож байна. Хоёрхон секундын дотор медалиа алдах мөчид үүнээс өөрөөр яах байсан юм. Юм болгоод өнгөрсний дараа шүүмжлэх дуртай хүмүүс бий. Би бол ард түмэн, төрөө төлөөлж байгаа хүний хувьд та хоёртой цуг байгаа. Спортын шударга болгох үйлсийн төлөө та хоёр цаашаа ажиллаж зүтгээрэй. Г.Мандахнарангийн хувьд шударга зүйл байдаг бол медалийн чинийх байлаа. Риогийн олимпийг харж байхад медалиас үнэтэй түүх үлдэж байна. Үе, үеийн тамирчин, дасгалжуулагч нар энэ түүхийг үргэлж ярих байх. Монголчууд өөрсдийн нэр төр, амжилтаа бусдаар доош нь хийлгэж явах ёсгүй. Хамгаалж нэгдмэл байр суурьтай байх ёстой" гэв.

 

 

www.gogo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 06/

    Erunhiilugch ta 2 das.chiin zuv delhiid mongoliin neriig gargalaa gej demjiij baigaa bol 2 jil ajilgui bolj baigaa tamirchdiinhaa ajillah erhiig ni sergeehed tuslaavh

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 06/

    Setgegd bicheed baigaa umnuud sport gej uy baidag yamar ih huch hudulmur zardgiig medeh um u uy ch medehgui b.j bitgii olon doloon um yarij baigaa. Teneg hunii duugui b.h ni usesgelentei gedeg.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 05/

    За за нэгэнт галт тэрэг хөдөлсөн болохоор одоо хэн ч юу ч яриад хэрэгггүй,энүүний ч зөв тэрүүнийч зөв-энүүний ч буруу тэрүүний ч буруу?ер нь онгироо зангаа л болих хэрэгтэй,алаагүй баавгайн арьсыг арав хуваалаа гэгчээр нэгэнт л аваагүй юм хойно одоо медиал яриад ч яахав,ер нь медиал гэдэг чинь огт х

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 05/

    хужаа элбэгээ тэнэгтээд байгаарай барилдах гэж гарсан юмуу зугтаах гэж гарсан юмуу, одоо болохоор медал авсан 2 тамирчинтай хамт энд тэнд очоод шагнал авахаад яваад байх юмаа мандахнаран ичээчээ тэнэг мал вэ, отгонбаатар чам шиг шагналт 5-р байранд орчихоод тэгэхгүй л байгаа биздээ

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 05/

    тэмцээн дуусаагүй байхад юу гэж дэвжээ тойрч гүйдэг байна. Өөөрийнх нь буруу

    Хариулах