“Мөнгө ургуулж” байж л эдийн засаг сэргэнэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 06 ・ 1
663bofbom4s51ibdkblbn3mbmv
 
Мөнгөтэй айл өрх, төр засаг, иргэн хүн өөрийн бүхий л хэрэгцээгээ хангаж чаддаг. Мөнгөтэй айл өрх эрүүл хүнсээр элбэг хангалуун хооллож, тохитой дулаан байранд амьдарч, хүссэн хувцсаа өмсч чадна.
 
Бас өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, чанартай боловсрол эзэмшүүлж, сэтгэл хангалуун, өөдрөг амьдарч чадна.
 
Мөнгөтэй төр засаг зээлээ төлөөд, цэцэрлэг сургууль эмнэлгээ бариад, цалин тэтгэврээ нэмж, ажлын байраа нэмэгдүүлж ажилгүй хүмүүсээ ажилтай болгоод, боловсрол соёл спортоо дэмжин хөгжүүлж, айх аюулгүй эрүүл тохитой амьдрах орчноо бүрдүүлж, улс шиг улс байх болно. Үүний тулд ганцхан арга бий. Тэр бол баялгаа өөрсдөө бүтээх, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож өөрсдийн болон өрөөлийн хэрэгцээг хангах.
 
Үүнийг “мөнгө ургуулах” гэдэг юм. Нарны элч, ус, агаар, хөрс бол байгалиас заяасан их баялаг. Энэ дөрөв байхад хүний хэрэгцээт бүхий л зүйлийг бий болгож чадна хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэгвэл манай улс аль алинаар нь хангалттай баян орон төдийгүй бүх төрлийн эрдэс, ашигт малтмалтай , хөрс ургамал нь органик хэвээрээ байна.
 
Төр засаг бүсээ чангалах, эдийн засгийг замбараатай нэг гольдролд оруулах, татвар мөнгө зээлийн бодлогоор эдийн засгаа удирдах бодлого явуулж байгаа нь зөв зүйтэй эхлэл мөн боловч эдгээр бүх үйл ажиллагааны үр дүнд эдийн засаг сайжраад их өрийг хүүтэй нь дараад ард нь нийгмийн тулгамдсан асуудлыг шийдээд явна гэж бодож байгаа бол эргэлзэж байна. Шийдвэртэй томоохон “мөнгө ургуулах” ажил хийхгүйгээр өнөөгийн хүнд байдлаас гарч чадахгүй.
 
“Мөнгө ургуулах” буюу үйлдвэржүүлэх их аяныг орон даяар зохион байгуулахад саад болж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Үүнд юуны өмнө иргэдийн идэвхгүй, алс холоо бодохгүй өнөө маргаашаа өнгөрөөсөн байдал. Энэ байдлыг хэрхэн гэтлэн туулах вэ.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 09 сар 06/

    Ард түмэн минь бидэнд гараа нэг цэгээс 10000 аар эхэлсэн одоо зах зээлийн энэ урсгалд орж чадахгүй эрэг дээр хоцорвол эргэж хэзээч урсахгүй хэдэн үеээ шийдэх хариуцлагатай үед таа амьдарч байна

    Хариулах