Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 07

Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пак Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дарга Д.Бат-Эрдэнэ төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байгаа”-гаа илэрхийлэв.
Мөн үеэр Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пак Ин Соб Сунпа дүүргийнхээ талаар товч танилцуулсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.