Танилц: Монголын мөнгөний авдар дээр заларсан МАН-ын хунтайж нар

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 08 ・ 8

 Буянтай гэхээсээ илүү баян эцгийнхээ хууль бусаар хурааж, хуримтлуулсан их хөрөнгөөр эрх мэдэлд хүрэхээр дугаарлаж зогсоо хундан цагаан хунтайж нарын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдээс харж болно.

Ёстой л хөрөнгөтэй мөнгөтэй айлын “нялх Сэнгүм”-үүд луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү бидэнд хамаагүй байж болох ч цаана нь улс орны эрх ашиг гэж байгааг ямагт тэдэнд сануулах нь иргэдийн үүрэг. Баян эцэг, эхийн хүүхэд болж төрсөн “АЗТАЙ” юмаа гэж шүүрс алдахаас илүүтэй ёс зүй, шударга ёс алдагдсан аль ч үед бид тэднийг эсэргүүцэж, зогсоох бүрэн эрхтэй. Ялангуяа ард түмний амьдралыг мэдэхгүй, өлсч, цангаж, мөнгөгүйдэж, ядарч туйлдаж үзээгүй, ядарсан иргэдийнхээ зовлонг ойлгохгүй хуруу цагаан хунтайж нарыг улс орны чухал салбарт тэгээд шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалд шууд томилох нь ариун явдал уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй биз.

        2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсаны үр дүнд тус намын “томчууд” хүүхдүүдээ төрийн өндөр албан тушаалд томилж байгаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэл, мэдээллээр цацагдаж эхэлсэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.АнарМонгол банкны жирийн нэгэн ажилтнаас “Төлбөр тооцоо, бүртгэлийн газар”-ын захирлын сэнтийд заларсан байна. Эрх баригч намын даргын хүү ингэж томрохгүй бол алдас болох байлгүй. Үүнээс гадна Ерөнхий сайд асан, МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ч мөн Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогджээ.

        Монгол банкинд буу хэл жижиг компанид ч жирийн нэг ажилтан захирлын албан тушаал руу шууд томилогдохгүй. Энэ бол  мэдлэг боловсрол, ажлын туршлагын эрэмбээр яригдах ёстой асуудал. Харин эцэг нь эрх бариад эхэлбэл дээрх эрэмбэ алдагддаг бололтой. М.Энхболдын хүү Э.Анарын хувьд 2012 онд Монгол банкинд ажилд орсон гэх мэдээлэл байна. Тэрбээр Японд боловсрол эзэмшсэн, сагсан бөмбөгийн дээд лигт ШШГЕГ-ын дэргэдэх “Офицерууд” багт тоглодог байжээ. Мөн Сангийн яаманд ажилладаг байсан гэх. Харин одоо аав нь эрх мэдэлд хүрсэн учраас Монгол банкинд албан тушаал ахиж захирал боллоо хэмээн хардах хүмүүс ч олон байгаа юм. Харин тэрбээр аав шигээ морь уях хоббитой гэнэ.

 

        Харин Б.Баттүшигийн хувьд мөн л сайн аавын буянаар Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийг төгсөж И-Март дэлгүүрийн эзэн болж чадсан. Түүний хувьд Монгол банкны Хараат бус гишүүний хувьд Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралд оролцож, шаардлагатай бүхий л мэдээллийг гаргуулан авах бүрэн эрхтэй болжээ. Энэ утгаар Монгол Улсын санхүү, эдийн засаг, цаашлаад мөнгөний бодлогын чухал мэдээллүүдэд эзэн болно гэсэн үг. Гэтэл уг албан тушаалд туршлагатай, Монголын толгой эдийн засагчид багтах учиртай.

   

        Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл нь Төв банкнаас баримтлах ойрын болон дунд хугацааны мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хүү, инфляцийн хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх эрх бүхий орон тооны бус бүтэц. Мөн макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсвийн болон бусад бодлогыг харгалзан мөнгөний бодлогын төлвийг тодорхойлдог аж. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд хориглох зүйлсэд аливаа улс төр, бизнес бүлэглэлийн шахалт дарамтад өртөж, тэдний ашиг сонирхлыг төлөөлөхийг хориглосон байдаг. Мөнмөнгөний захад нөлөөлж болзошгүй мэдээллийн нууцлалыг алдагдуулахыг хатуу хориглодогбайна. Гэвч Б.Баттүшиг нь бизнесмэн хүн. Тиймээс ашиг сонирхлын зөрчил энд гарахгүй гэх баталгаагүй гэж хардах хүмүүс байна.

 

      Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 09/

    Хүмүүс ойлгохгүй юм даа сүүлийн 26 жил гол нь үүлдэр угсааг нь хардаг болсоншдээ.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 09/

    бид хэзээ нэгнийгээ өөд нь хэлэж сурах юм болоо. муу үг хэлээд муухай амьдраад байхаас залахлаа

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 09/

    Хийж чадах юм бол хэн ч хийж болно.худалдагч, дэлгүүрийн эзэн тийм муу ажил юм уу

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 09/

    хүнд атаархах хэрэггүй

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 08/

    Сү.Батболд баян хүн байж хүүгээрээ/Харвард төгсөөд Солонгосуудад зарцлагдаад/ дэлгүүрийн эзэн хийлгээд ,дараагийнх нь карьерт садаа болох юм. Шуналаа гэж....

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 08/

    Сү.Батболд баян хүн байж хүүгээрээ/Харвард төгсөөд Солонгосуудад зарцлагдаад/ дэлгүүрийн эзэн хийлгээд ,дараагийнх нь карьерт садаа болох юм. Шуналаа гэж....

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 08/

    2012 онд ажилд орогсодийг өнөөдөр баяртай гэж байгаа 2020 онд миний дүү нар мөн "ТӨРЛИЙН" албанаасаа баяртай болно.Гэхдээ энэ хугацаанд аав нар нь та нарын арыг баталгаажуулсан ХУУЛЬ санаачлах байлгүй дээ Гэвч анхаар..............

    Хариулах
  • Бат / 2016 09 сар 08/

    За одоо хэний хүү байх нь дүүрчээ Өмнөх АН-ын эрхэм хараал идсэн Золжаргал шиг амьтан бүү байгаасай

    Хариулах