МАН-ын хоёр дахиа зогсоож буй ”Хамтын тэтгэвэр”-ийн хууль

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 09 ・ 3

 Засгийн газрын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлгийг нь хийж батлахад бэлэн болоод байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан уг хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү "сүсгийн гэмээр тэнэг" мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргэж олон нийтийн дунд шуугиан тариад буй. 2014 онд уг хуулийг батлахаар хэлэлцэх МАН-ын бүлэг "Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ" хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ.

1.    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байлаа.
 

2.   Хамтдаа 10 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэхээр байв

 

3.  Тогтоолгосон тэтгэврийнх нь хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, тогтоох байсан.

 

4.   Уг хуулийг анх 2012 онд өргөн барьж байжээ.  
 

5.  2014 онд хэрэгжүүлж эхлэх байсан ч МАН-ын бүлэг "Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ" хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ. 

 

6.  Харин Мэргэжлийн Засгийн газар уг хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгаад буй. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан" гэсэн тайлбарыг хийж олны дургүйцлийг хүргэсэн.

 

7.  Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжихгүй болбол ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөгийг хэмнэх аж.

 

8.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ талаар "Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэсэн.

 

9.  Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчлэхээр байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 11/

    Хоёр намын хонзогнолоос та бидний аав ээж болох хөгшид хохирч золиослогдох ёстой юм гэж үү? Мөдхөн өөрсдөө хөгширөх нь байтгуай булшлагдна гэдгээ мэддгүй юм байхдаа

    Хариулах
  • АН, МАН ын хооронд ялгаа алга / 2016 09 сар 09/

    МАН хөгшчүүлийн эсрэг сайн арга хэмжээ авч байна. ЗӨВ. МАН ыг дэмжсэн хөгшчүүл амаа барьж байна.

    Хариулах
  • бат / 2016 09 сар 09/

    Хууль гарсан 2017 оноос хэрэгжинэ одоо тэгээд юу яриад байна аа

    Хариулах