Лу.Гантөмөрийн эсрэг АН-ын ӨВГӨД НЭГДЭНЭ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 09 ・ 2
be6f5ca091b57de0943d916e19189443

АН-ын лидерүүд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч улс төрийн замналдаа буурал суухаас эмээж буй нь бас л сонин үзэгдэл. Тэртээ 1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгалынхаа өр төлөөсийг өнөөдрийг хүртэл тэд Монголын ард түмэн хийгээд уугуул намаасаа нэхсээр явна. Энэ нь ялагдсан намын удирдлагын төлөөх эх эцэсгүй тэмцлээс нь ил тод харагдана.

Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болох ёстой байсан Үндэсний зөвлөлдөх хороо ч тэр л шалтгаанаар хойшилсон. Хэвлэлд

 

 

 “УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсонтой холбогдуулан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшиллоо” гэх цагаан мэдээ тараасан ч угтаа намын зохион байгуулалт дээр асуудал гацсан нь өдгөө хаалганы цаадах үйл явдал юм.

Илүү тодруулбал, УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын тэргүүлдэг “Жи МоАХ” фракц Үндэсний зөвлөлдөх хороонд үнэмлэхүй олонхийн ирцийг бүрдүүлэх бодит нөхцөл байдлаа давуу тал болгон тээнг болгосон хэрэг. Энэ тохиолдолд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ирцээ бүрдүүлж чадаагүй гэх сэтгэл ичим шоглолоос зугтсандаа дээрх тайлбарыг бодож олсон. Харин үүнийг нь тооцоолоогүй Ардчилсан намын хэсэг нөхөд дор бүрнээ намын даргын суудал горилж, ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ “сийлсэн” нь лавтай.

Тэгвэл энэ сарын 16-нд хуралдах ёстой Үндэсний зөвлөлдөх Хорооны хурал эцсийн шийдэлд хүрч чадах уу. Ойр ойрхон шөнө дөлөөр хуралдах нь олон болсон тус намын нөлөө бүхий фракцийн удирдлагуудын хувьд олигтой ахиц гарсан зүйл үгүй. Харин ганц гогцоон дээр санал нэгдсэн нь “Нэг ардчилал” клубээс Ардчилсан намын даргад горилж буй УИХ-ын гишүун, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийг унагах сонирхол.

“Алтангадас”, МҮДН, “Шонхор”, “Жи МоАХ” зэрэг фракцийн зүгээс ийн түүний эсрэг хүчээ нэгтгэх шалтгаан нь нөгөө л үе солигдолтыг зөвшөөрдөггүй, эрх мэдлийг эргүүлэн өгөх сэтгэл зүйн тэнхээгүй гэдэгтэй нь холбоотой. Хэрэв УИХ-ын гишүүн Лу.Гангөмөр Ардчилсан намын дарга болбол 1990 оны ардчилагчид үндсээрээ намын төв аппаратыг удирдах эрхгүй болно. Бүр санал бодлоо хужирлах боломж үлдэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. “Намд үеийн шинэчлэл хийх цаг болсон. Бид нэгдүгээр эгнээнд алхахын төлөө тууштай тэмцэнэ” гэдгээ илэрхийлж буй түүний үеийнхний яриа ахмад улстөрчдөд бараг л хэлмэщүүлэлтийн үе ирэхтэй хатуу сонсогдож байж болох.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • иргэн / 2016 09 сар 10/

    Залуучуудаас байж болох байх. Харин энэ гантөмөр гэх хөлд ороогүй байж хорчин болсон этгээд намын дарга байх юм бол утгаа алдана. Болоогүй ээ бас энэ нөхөр чинь бас том фракцчин шүү дээ.

    Хариулах
  • Бат / 2016 09 сар 09/

    АН удирдлагыг одоо залуучуудад өг

    Хариулах