Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 09
・ 1
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эхэллээ. Өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Харааны бэрхшээлтэй жүдочдыг В1, B2, B3 гэж ангилан барилдуулдаг бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3 ангилалд багтаж байгаа юм. В1-д хараагүй, В2-т дунд зэргийн хараатай тамирчид барилддаг.
Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин багтсан. Б.Ууганхүү эхний тойрогтоо эзэн орны бөхийг 2 минут 3 секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн ч Японы Х.Макотод цаг дуусахаас 50 секундын өмнө цэвэр ялагдсан. Манай бөх Японы бөхтэй барилдахдаа эхний 4 минутад хоёр юүко үнэлгээгээр хожиж явсан ч өрсөлдөгчийнхөө мэхэнд орж, ялагдал хүлээсэн юм.
Б.Ууганхүү дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лийг цэвэр хожсоноор хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Ибрахимов Раминтэй таарсан. Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялснаар "Рио-2016" паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" паралимпийн алтан медальт бөх юм. Энэ жингийн аваргын төлөө Японы Х.Макото, Узбекстаны Намозов Шэрзод нар барилдаж, Узбекстаны бөхийг ялснаар алтан медалийн эзэн боллоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.