МӨНГӨ ба ХҮЛЭЭЛТ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 09

 

fe3051def09627d1original

Хямрал хэцүү ч түүнийг гэтлэх эдийн засаг, бизнесийн шинэ арга зам нээгддэг гэж эдийн засагчид хэлдэг. Хямралыг боломж гэж харсан хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа нь “Инвест монголиа” чуулга уулзалтаас тодорхой харагдаж байлаа. Уг чуулга уулзалтын үеэр монголчууд уул уурхай, банк санхүү, эрчим хүч, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин гээд хөрөнгө оруулагчдын сонирхсон бүхий л мэдээллийг өгсөн. Харин тэдэнд тодорхойгүй байгаа зүйл нь Засгийн газрын хямралыг давах хөтөлбөр байсан юм.

Өөрөөр хэлбэл, биднийг ямар бодлого нөхцөл байдал угтах вэ гэдэг нь л чухал гэсэн байр суурьтай байв. Иймд төр засгийн бодлого шийдвэрийг ажиглаж хөрөнгө оруулахад таатай орчин бүрдэх эсэхийг харж сууна. Монголын занарын холбооны гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.Хашчулуун “Хөрөнгө оруулагчдад төрийн зөв бодлого хэрэгжүүлбэл мөнгө орж ирэх хүлээлт байна. Хамгийн гол нь Засгийн газар шуурхай ажиллах шаардлагатай байгаа юм. Хямралыг гэтлэх хөтөлбөр, бодлого баталж тодорхой дүр зураг гаргах шаардлагатай” гэж байр сууриа илэрхийлсэн билээ. Монголд орж ирж буй хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхайн салбарт ногддог. Энэ байдал одоохондоо өөрчлөгдөөгүйг хурлын уур амьсгал баталж байв. Хуралд оролцогчдын дийлэнх нь уул уурхай, хайгуулын салбарыг сонирхож байсан юм.

Мөн аялал жуулчлал, үйлчилгээ, банкны салбарыг сонирхож буй нь ажиглагдсан. Бас барилга, дэд бүтэц тэр дундаа нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгджээ. Ялангуяа, өмнийн говийн салхи, нарны эрчим хүчний нөөцөд анхаарлаа хандуулж байсан юм.

Гэхдээ төсвийн зардал нь

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Ж.Арвин

Монголын үнэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх