Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 10
Төрийн байгууллагын удирлагууд улсын мөнгийг үр ашиггүй үрж, “хумсалдаг” гэх шүүмжлэл байнга гардаг. Тэгвэл МУБИС-ийн удирдлагууд ч нэлээд олон сая төгрөгийн асуудалд орооцолджээ. Тус сургуулийн удирдлага өөрсдийн булхайг далдлахын тулд санхүүгийн аудитын компаниудтай хуйвалдан олон сая төгрөг шамшигдуулж эцэстээ бүгд шаварт унажээ.

Тодруулбал МУБИС сүүлийн гурван жилийнхээ санхүүгийн тайланг “Их наяд аудит”-ын компаниар баталгаажуулсан байна. Ингэхдээ тус компанид 10-20 сая төгрөгийн хөлс төлсөн аж.
Харин тус компани сургуулийн санхүүгийн тайланд аудит хийгээд “МУБИС-ийн 2014 оны тайланд олон жил дамжсан авлагыг буруу гаргасан” байна гэх дүгнэлтийг гаргажээ. Тиймээс сургуулийн удирдлагууд дахин “Конфиденс аудит" гэх компанитай гэрээ байгуулан аудит хийлгэжээ .
Гэтэл тус компаний хийсэн тайланд өмнөх аудитын компанийн ажилтнууд гарын үсэг зурж ирүүлжээ. Үүгээр ч зогсохгүй “Конфиденс аудит"-ийн явуулсан дүгнэлт нь өмнөх буруу гэсэн аудитын дүгнэлттэй яг ижил буюу өмнөх дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарласан байжээ. Гэсэн ч тус компаниуд үйлчилгээний хөлсөнд нийтдээ 70 гаруй сая төгрөгийг сургуулиас авсан байх юм.
Аудитын тухай хуулиар “Аливаа эрсдэлийг санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани хариуцна” хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх компаниудын гаргасан холимог хуурга шиг дүгнэлтийн хариуцлагыг хэн үүрэх нь өнөөдөр тодорхойгүй байгаа юм.
Үргжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.