Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 10
Д.ОЮУНЧИМЭГ
Хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэн тэргүүнд тусгай зөвшөөрөл олгож буй өнөөгийн практикийг нээлттэй болгож, шударга, ил тод байх зарчимд нийцүүлэн өөрчилнө хэмээн УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж “Discover mongolia-2016” чуулга уулзалтын үеэр мэдээллээ. Хоёр өдөр үргэлжлэх уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн уулзалтад “Оюутолгой”, “Энержи Ресурс” тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчид гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг санууллаа.
ӨСӨЛТӨӨС ХҮРТЭХ БОЛОМЖИЙГ БООМИЛСОН ӨРСӨЛДӨӨН
Өчигдрийн хуралдаанаар нүүрсний экспортлогчдын дунд өрнөж байгаа үнийн өрсөлдөөний талаар хэлэлцлээ. БНХАУ коксжих нүүрсний хэрэглээний 90 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэн 10 хувийг Австрали болон Монголоос импортолдог. Тэгэхээр коксжих нүүрс экспортлогч зарим компаниуд гол хэрэглэгч болох урд хөршид нийлүүлэх үнийг хямдруулж, биет хэмжээгээ нэмэгдүүлсэн нь оны эхэн үеийн коксжих нүүрсний өсөлтөөс хүртэх өгөөжийг бууруулсан хэмээн “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярилаа. Бид хэнтэй өрсөлдөж, хаана байгаагаа ойлгох хэрэгтэй гэдгийг цаг хугацаа харуулсан. Тиймээс дэд бүтцээ шийдвэрлэх, зах зээлийн өрсөлдөөнд шударга оролцох учиртайг оролцогчид хэлсэн юм.
Оюутолгойн нийт зардлын 25-30 хувийг эрчим хүчний импортод зарцуулж байгаа аж. Тиймээс үүнийг зогсоохын тулд Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулснаар 200-300 сая ам.долларыг дотоодод шингээх нөхцөл бүрдэх юм. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын ангилалтай болгох хэрэгцээ шаардлага байгааг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу онцоллоо. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд стратегийн шинэчлэл хийхийн зэрэгцээ олон улсын зах зээлээс бонд гаргахаар судалж байгаа гэнэ. Түүнчлэн “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгохоор хамтран ажиллаж байгаа аж.
ТЭВЧЭЭР ШАЛГАСАН ОН ЖИЛҮҮД
Хуралдааны үеэр “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли Монголд хөрөнгө оруулалт хийсэн 20 жилийн туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр “Уул уурхайн салбар зах зээлийн нийгэмд шилжих үе буюу 1995 оноос идэвхтэй хөгжсөн. Тухайн үед алтны олборлолтод илүү анхаарч байсан ч экспорт төдийлөн их байгаагүй. Харин ашигт малтмалын хуулийг шинэчилсэн нь энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, гадныхан сонирхож эхэлсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.