Спорт
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 13
ОУ-ын хэмжээний мастер боксын тамирчин М.Нандин-Эрдэнийг энэ спортыг сонирхогч хүмүүс сайн таних билээ. Тэгвэл түүний амжилтын арын алба буюу ивээн тэтгэгчээр нь “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байгаа аж.
Холимог тулаан нь 1990-ээд онд “UFC” Ultimate Fighting Championship”, “Pride Fighting Championships” зэрэг холбоод үүсч хөгжсөнөөр энэ төрлийн спортын эх үүсвэр тавигдсан билээ. Холимог тулаан бол бүтэн контактат төрөл бөгөөд олон янзын тулааны төрлийг багтаадаг, босоо болон хэвтээ байрлалаас өрсөлдөгчөө цохих, өчих, боох зэргээр өрсөлддөг спорт юм.
Алс холын Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, мөн өөрийгөө “UFC” тулаанд өрсөлдөж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа залуу тамирчны мэдээллийг хүргэж байгаадаа таатай байна. Манай улсын хувьд тамирчид тэмцээн уралдаанд бэлдэнэ гэдэг нь нилээдгүй хөлс хөдөлмөр гардаг. Гэтэл гадны улсад ажиллаж, амьдарч үүнийхээ хажуугаар Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахаар ажиллаж байгаа түүний зүтгэлийг үнэлээд баршгүй. Тамирчин М.Нандин-Эрдэнэ тус спортоор хоёр дахь жилдээ хичээллэж монгол залуусыг энэ төрлийн спортоор хичээллүүлэн дасгалжуулагчаар ажиллаж нилээдгүй амжилт гарсаныг бидэнд дуулгасан юм. Тэрбээр өмнө нь бокс болон кик-боксоор мөн таэквондогийн тамирчин байсан. Одоо “Team fighter” клубт дасгалжуулагч, тамирчинаар ажиллаж байна. Тэрээр хэлэхдээ “Road FС” буюу тус холбооныхоо аварга болохоор зорьж байна “UFC” тулалдах нь холимог тулааны бүх тамирчдын хүсэл миний хувьд бас хичээж, зүтгэж, бодож явна. Харин тэр хүртэл ололт, амжилт, ялалт байх ёстой хэмээн хэлсэн юм. Мөн тэрээр монгол залуусыг бэлдэж, зааж, сургасаар одоогийн байдлаар таван шавьтай болсон гэж хэллээ. Тэдний дунд амжилт гаргаж ялалт байгуулсан тамирчин байгаа юм. Тодруулбал: “Semi Pro” хагас мэргэжилд нэг ялалт, “Rookie” төрөлд нэг ялалт, “Habi” зэрэгт хоёр ялалт авч нийт “Central League” тэмцээнд дөрөв ялалт байгуулсан зэрэг амжилт их дагуулсан байна. Цаашид Монгол Улсдаа очиж сайн тамирчин бэлдэх бодол тээж явдагаа бидэнд нуугаагүй юм.
М.Буянжаргал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.