Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 09 сар 14
・ 4

ИБУИВУ-ын иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэргийг ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Архангай аймгийн Цагдаагийн Газраас хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажлыг явуулсан байна.
Уг ажлын хэсгээс тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг тогтоон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван, мөрдөн байцаах үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай мэдээллийг өнөөдөр өглөө.
Мөрдөн байцаалтын явцад сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн, 34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна гэв.
Сэжигтэн этгээдийн зүгээс хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн байжээ.
Г гэгч этгээд урьд нь 2014 онд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 145.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Мөн 2016 онд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн аж.
zuvsongolt.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.