НӨАТ-ын баримтын “но” дуусахгүй нь

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 16 ・ 5

Монголд гурван сая азтан бий.  Цэцэрлэгт элсэх, тоглолт үзэх, дэлгүүрт орох, газар өмчлөх, түрээсийн орон сууцанд амьдрах   гээд ер нь бүх л зүйл сугалаанд хэр азтай эсэхээс шалтгаална. Бүр мэргэжил сонгоход ч аз чухал үүрэг гүйцэтгэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу. Энэ бүгдээс хамгийн өргөн хүрээг хамарсан сугалаа нь НӨАТ-ын сугалаа. 

Энэ оны нэгдүгээр сараас “сугалаачин монголчууд” ганц талх авсан ч, үнийн дүнг нь “Ebarimt.mn”-д бүртгүүлдэг болсон.  Эхэндээ сугалааны тохирол 14 хоног тутамд болж, МҮОНТВ-ээр орон даяар шууд дамжуулдаг байв.  Харин одоо сардаа нэг удаа болж гялайлгах болж.  Бид эртнээс нааш азын сугалаанд тэр бүр найдаад байдаггүй зантай ард түмэн. Гэсэн ч, сүүлийн үед юм бүхэн сугалаагаар шийдэгдэж байгаа хойно орчноо дагалгүй яах вэ.

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 14 удаа тохирол явагдсан бөгөөд энэ сарын 18-нд дараагийн тохирол нь болно. Одоогийн байдлаар 53 мянга 838 азтан тодорч, 2.2 тэрбум төгрөгийн хонжвор авсан талаар Татварын Ерөнхий газар мэдээлсэн. Хамгийн сонирхолтой нь  баримт бүрээ бүртгүүлсэн хэрнээ нэг ч удаа азтан болоогүй хүн олон байхад нэг төгрөгийн баримтаар 30 удаа азтан болсон хүн цаана чинь байна. Нэг төгрөгийн баримт гэхээр нэг л “Но”-той санагдаж байгаа биз. Ийм тохиолдол нэг бус удаа НӨАТ-ын урамшууллын сугалааны явцад гарчээ. 

Өнөөгийн зах зээлд нэг төгрөгийн үнэтэй бараа байна гэдэг боломжгүй. Асуудал нь энэ биш. Өнөөх нэг төгрөгөөр бараа авсан эрхэм эл асуудлыг хариуцдаг  Гааль татварын “Мэдээллийн технологийн төв”-ийн ажилтан байх нь тэр. Ямар ч азтай хүн байлаа гээд 30 удаа азтан болно гэдэг юу л бол. Одоогоор сугалаанд оролцох босго байхгүй. Ийм тохиолдолд цаашдаа хэдэн ч хүн нэг төгрөгийн баримт ашиглаж,  программыг буруугаар ашиглахыг тааварлах аргагүй болж байна.  Саяхан нэг найзтайгаа хамт дэлгүүрт оров.

Баримтаа бүртгүүлээд нэг ч удаа азтан болж үзээгүй найз минь НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэл алдарч, баримтаа худалдагчид нь дурсгадаг гэдгээ хэлж байх юм.  Ер нь өнгөрсөн хугацаанд хамгийн олон удаа азтан болж буй иргэдийн жагсаалтыг худалдагч, кассчид, шатахуун түгээхийн ажилтнууд тэргүүлж байгаа гэнэ билээ. Энэ жишээнээс иргэдийн идэвхи суларсан нь анзаарагдаж байгаа биз. ААН-үүд ч сүүлийн үед баримт хэвлэхээс зайлсхийж, НӨАТ-ын тухай хууль өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд аль хэдийнэ үүсчээ. 

Нөгөө талаар, НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн дээд тал нь 20 сая төгрөгийг иргэд  хожсон. Үнэндээ 200 сая төгрөгний хоёр азтан тодорсон гэх мэдээлэл байдаг ч, эцэстээ цагдаа шүүх дээрээ тулж хэрэгтэн болох жишээ бий.  Одоогоор иргэд 20.7 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болсон гэх мэдээлэл байна.  Тэгэхээр бид нэг их наяд 35 тэрбум төгрөгийг НӨАТ-ын санд төвлөрүүлж, түүнийхээ хоёр хувь буюу 20.7 тэрбумыг буцааж авах нь.  Харин сугалаагаар 2.2 тэрбумыг буцаан авсан гэж дээр дурьдсан. 

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 19/

    АН юу байхав З.Энхболд гэгчийн л гай,ямар гээчийн чарилба хаанаас гарч ирэвээ,төр засгаар тоглож намын нэр хүндийг унагаасаныг нь санахаар нэг нарны дор хамт байхад ч харамсалтай

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 18/

    НӨАТ-ын баримтын бүртгэл, сугалаа, буцаан олголтыг СЯ-ны дэргэдэх улсын үйлдвэрийн газар компани шийдвэрлэдэг. Энэ компаний мэдэлд Гааль, татварын газарт байсан татвар төлөгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн бүх бааз оны эхэнд шилжиж очсон. Татвар төлөгчийн нууцыг төр хариуцах хуультай ч одоо тэр үүргэ

    Хариулах
  • ХАХАХА / 2016 09 сар 17/

    ХАХАХА МАН-Ы ХУЛГАЙЧ НАР МОНГОЛЫН ӨӨДТЭЙ ГЭСЭН БОЛГОНЫГ ҮГҮЙ ХИЙХ САНААТАЙ БАЙХ ШИВ ТА НАР ЧАДАХГҮЙ ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 16/

    УЛС ОРОН ИЙМ ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД ЯАЖ 2% БУЦААЖ ОЛГОХ ВЭ, АН-ЫН ГАЙ ҮНЭХЭЭР ДУУСАХГҮЙ ЮМАА

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 16/

    Саяын сонгуульд иргэдийн саналд нөлөөлөх гэж АН-аас санаачилсан төсөл шүү дээ. Монголчууд сугалаа гэхээр л хуйлардаг. Үүнийг даруй зогсоох хэрэгтэй.

    Хариулах