
УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачлагаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 23 дугаар сургуулийн багш, сурагчид Монгол хэл бичгийн танхимтай болж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр ном, сударыг эрхэмлэн дээдэлдэг Монгол заншилын дагуу тус сургуулийн багш, сурагчдын хүсэлтээр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Оюунтүлхүүр сударыг Монгол хэл бичгийн танхимын хойморт хүндэтгэлтэйгээр залж, байршуулсан юм. Мөн нээлтэд оролцсон зочид төлөөлөгчид багш, сурагч нарын Монгол бичгээр урласан бүтээлүүд, Монгол бичгийн “Хос уянга” дугуйлангийн сурагчдын бүтээлийг үзэж, сонирхлоо.




