Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 21

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн зөвлөлдөх уулзалтын үеэр дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар тайлан мэдээлэл хийлээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж ирсэн. “Хүнлэг орчин-Нийгмийн хөгжил”, “Нээлттэй орчин-Эдийн засгийн хөгжил”, “Тохилог орчин-Дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин-Ногоон хөгжил”, “Хяналттай орчин-Нутгийн удирдлагын хөгжил” гэсэн таван зорилтын хүрээнд дүүргийн хэмжээнд бүтээн байгуулагдсан ажлууд, иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар тодорхой тайлагнасан юм.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.