Бизнес
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 23
Өдгөө 70 дахь жилтэйгээ золгож буй Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК саяхан Олон Улсын стандартад нийцсэн савлагааны үйлдвэрээ ашиглалтанд оруулсан билээ.
Тэгвэл энэхүү шинэ үйлдвэрээс мэндэлсэн анхны бүтээгдэхүүн болох “Berlin” брэндийн цуврал таван хиам “Намрын Ногоон Өдрүүд” 2016 үзэсгэлэн яармагийн “Дэвшилтэт савлагаа” номинацийн эзэн болжээ. ХХААХҮ яамнаас 11 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү үндэсний томоохон үзэсгэлэнд хүнсний бүхий л үйлдвэр аж ахуй нэгжүүд хамрагдаж, хэрэглэгчдэд шинэ дэвшилтэт бүтээгдэхүүнээ танилцуулж худалдсан бөгөөд “Мах Импэкс” ХК-ийн “Berlin” брэндийн хэрчиж савласан таван төрлийн хиам хэрэглэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцсэний зэрэгцээ Монголдоо төдийгүй Ази тивдээ анхдагч технологи болж чадсан байна.
Сонирхуулахад “Berlin” брэндийн бүтээгдэхүүн худалдаанд гарсан даруйдаа буюу есдүгээр сарын 12-нд МҮХАҮТ- зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл 2016” Олон Улсын үзэсгэлэнгээс “Олон улсын стандарт нэвтрүүлэгч” шагналыг авсан байна. Худалдаанд гараад удаагүй ч ийнхүү үндэсний хэмжээний хоёр үзэсгэлэнгээс дараалан шагнал хүртээд байгаа ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.