Монголбанк: Ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргаагүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 23 ・ 3

 

Ипотекийн зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр  зарим хэвлэлд мэдээлжээ.

  Уг мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэжээ.  Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор илэрхийлээгүй байна.

 

Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд  хариу шийдвэр гаргаагүй байна.  Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг  мэдэгдэж байна.

 

Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 07/

    hurdlaasai gaitai pizdaanuud

    Хариулах
  • zov hun / 2016 09 сар 26/

    8-iig 5 bolgo

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 23/

    хэд хуралдаж хэзээ гарах шийдвэр юм болоо. Орон сууцанд орж тав тухтай орчинд амьдрах юмсан гэж нэг хэсэг нь хүлээж , зарцуулсан , зээлүүлсэн, бартертсэн нэг хэсэг нь мөнгөтэй болж хувийн ч, хувьсгалыг ч өр дарж чих амрах юмсан гэсэн хүлээлт их байнаа. төрийн ажил баг минутаар биш сар жилээр л урагш

    Хариулах