Спорт
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 26
・ 1
Алс холын Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа "Тэнгэрийн Модун" ТББ-ын тамирчин, дасгалжуулагч М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон холимог тулааны тэмцээнд өрсөлдсөн юм.
Солонгос улсад Road Fc 033 тэмцээн энэ сарын 24 өдөр буюу бямба гаригт болж өнгөрлөө. Тамирчин М.Нандин-Эрдэнэ 70 кг буюу Light weight-н супер тулааны тэмцээнд оролцсон юм.
Өрсөлдөгч тамирчин Team Posse клубын тамирчин Gi Won Bin гэж тамирчинтай таарч 7 ялж, 1 ялагдсан байна. Амжилттай бүх тамирчнаа Knok out буюу илт давуугаар ялж амжилт гаргажээ.
Тэмцээнд өрсөлдөгч тамирчныг 1-р үе дээр 1 минут 17 секунтэнд илт давуу буюу TKO –оор ялж ялалт байгуулалаа.
Тэрээр дахин 11-р сард тулалдана хэмээн хэллээ.
М.Буянжаргал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.