Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 26
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын Газраас бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын нэг болох Ататуркийн нэрэмжит 5-р бүрэн дунд сургуулийн Софт теннисийн талбай өнөөдөр ашиглалтад орлоо. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ирсэн. Үүний нэг тод жишээ нь энэхүү талбайн нээлт юм. Энэ талбай нь дэлхийн стандартад нийцсэн, хүүхэд залуусыг спортоор хичээллэх нөхцөл боломжоор хангаж байгаа юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд 2008 онд спортын 4 төрлөөр өсвөрийн шигшээ баг нээж байсан бол өнөөдөр 13 спортын төрлөөр хичээллэж улсдаа амжилт гаргасан шигшээ баг болон өргөжсөн юм.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.