"Кросс фит 2016" улсын аварга шалгаруулах тэмцээн 10 сарын 8-нд болно

Спорт ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 27

Монголын залуучуудын кросс фитыг дэмжих холбоо, Голден жим фитнесс клуб хамтран Монгол улсад анх удаа Кросс фит 2016 улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатарын талбайд 2016 оны 10 дугаар сарын 8 ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тухайн тэмцээнд оролцох тамирчдыг 2016 оны 9-р сарын 23 наас 10-р сарын 7-ний өдрийг хүртэл Тусгаар тогтнолын ордны Голден Жим фитнесс клубын төв оффист 412 тоот өрөөнд өдөр бүр 10 цагаас 20 цагийн хооронд бүртгэж тэмцээн болох өдрийг хүртэл үнэ төлбөргүй бэлтгэл хийх эрхийг олгож байна.

"Кросс фит"-ын тэмцээний Тэргүүн байрт шалгарсан тохиолдолд TOYOTА үйлдвэрийн Camry машин болон ивэээн тэтгэгч байгууллагуудын шагнал, урамшуулал таныг хүлээж байна.

Тэмцээнийг жил болгон зохион байгуулхаар төлөвлөж байгаа бөгөөд тэмцээнд оролцох тамирчид, залуусыг нас,жин,өндөр, харгалзахгүй урьж байна.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 88113575,88002831 залгах болон Golden Gym гэсэн фэйсбүүк хаяг руу зочлоорой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх