Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 09 сар 30
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын их хурлын гишүүн Д.Ганболд, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танилцлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэсэн юм. Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн эмнэлгийн зориулалтын байр, иргэдийн тав тухтай үйлчилүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.