Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 07
Өчигдөр Төрийн ордонд хаалттай хуралдсан 19 цагт эхэлсэн АН-ҮЗХ-ны хуралдаан тодорхой шийдэлд хүрч чадалгүй намын бүлэглэлүүдийн маргалдаан болсоор өндөрлөсөн. Тиймээс өнөөдөр хуралдаан 14 цагаас үргэлжлэх юм.
Өчигдрийн хурлаас Тооллогын комиссын долоон гишүүн болон хурлын тэргүүлэгчдийг сонгожээ. ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн ч гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчилсөн юм.
Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлын тэргүүлэгчээр сонгогсон. Гэсэн ч ҮЗХ-ны гишүүд Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулах, намын даргаа сонгох гээд олны анхаарал татаж байсан сэдвүүдийн аль алийг нь хэлэлцэж чадсангүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.