Гурван оркестр хамтарч тоголно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 10 сар 04

Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтоо 10-р сарын 15-нд Соёлын төв өргөөнд 15.00 цагаас хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим  хамтран тоглох ба уран бүтээлүүдийн номерын сонголтууд үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Жишээ нь  хөгжмийн зохиолч СТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг морин хуурын чуулга, дэлхийн алдарт модерн жазз хөгжмийн зохиолч Chick Corea-ийн “Spain” бүтээлийг Баянмонгол жазз найрал хөгжим, Camille Saint-Saеns-ын “Danse Macabre” бүтээлийг симфони найрал хөгжим тоглох бол дэлхийн алдарт “Danzon № 2”-ийг 3 оркестр хамтарч тоглох гэж байна.

Улсын Филармонийн “NEW SEASON 2017” тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/mongolian state philharmonic, www.mgl-philharmonic.com хуудаснаас болон 7011-8012, 7014-8012 дугаарын утсаар авах боломжтой.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/date/303/ 1900-1617 дугаарын утсаар үнэгүй хүргүүлээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх