Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 05
・ 1
Засгийн газар ирэх оноос том төслүүдээ хөдөлгөх чиг барьж байна. Гацсан төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн уналтыг тогтворжуулна.
Цаашид өсөлтийн хурдаа эрчимжүулэх төлөвлөгөөг төсвийн тодотголын хавтсанд хавчуулсан талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн цухуйлгасан. Тавантолгойн бүлэг орд, түүнийг дагалдах төмөр зам, цахилгаан станцын төслийг хөдөлгөхөөр болжээ.
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний ханш огцом сэргэсэн энэ үед Засгийн газрын хямралыг давах цогц төлөвлөгөөнд 7.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал багтсан аж. Хамгийн гол худалдан авагч БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүрсний олборлолтод хязгаарлалт хийж, уурхайнууд жилийн 330 хоногт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байсныг 276 болгож хязгаарласан нь коксжих нүүрсний ханш ийн өсөхөд голлон нөлөөлжээ.
Улмаар тус улсын Таншань боомтод коксжих нүүрсний ханш тонн нь 200 ам.долларт хүрсэн бөгөөд энэ онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн түүхий эдээр тодорч, шинжээчдийн таамгийг эвдэв. Гэхдээ энэ нь Австралиас ачааны усан онгоцоор Хятадын урд хэсэгт хүрч буй нүүрсэнд үйлчилж буй ханш. Үунд, Австралиас БНХАУ хүрзх далайн тээвэр, угааж баяжуулах өртөг, баяжуулахад гардаг хорогдол зэрэг хэрэглэгчийн гар хүртэлх зардлууд баггдаг. Харин эдгээр зардлыг хасаж үзвэл, Австралийн нүүрсний уурхайн амны өнөөгийн ханш 30 ам.доллар хавьцаа юм байна. Тэгвэл манай Тавантолгойн бүс нутгаас экспоргод гарж буй коксжих нүүрс авгомашины тэвшээр дамжиж Өвөрмонголын Бугат хотын гангын үйлдвэрт хүрдэг. Ингэхдээ уурхайн амнаас мөн л 30 ам.доллараар борлуулж байна. БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийг зарладаг “Sxcoal.сom”-ийн аргачлалаар тооцоход Монголын нүүрс 650 юань буюу 90 орчим ам.доллараар үнэлэгдэж байна. Тавантолгойн уурхайн амны өнөөгийн үнийг тээвэрлэх, угааж баяжуулахад, тагвар болох 56 ам.долларыг нэмэхэд 86 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
БИД ЯАГААД ҮНЭЭ ТОГТООЖ ЧАДДАГГҮЙ ВЭ
Манайх зам тээврийн дэд бүтцээс шалтгаан Хятадын хойд хэсэгт нийлүүлэх хязгаарлагдмал зах зээлтэй. Үүнээс гадна нүүрсний үнийн хараат байдал үүсээд байгаа нь худалдааны гэрээг урт хугацаагаар хийсэнтэй холбоотой юм байна. Жишээлбэл, 2012 онд Монгол Улсын Засгийн газар “Чалко” компанитай урт хугацааны гэрээгээр 350 сая ам.доллар зээлсэн. Нүүрсний урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан энзхүү зээлийн эргэн төлөлт ханш унасны улмаас сунжирч өнөөдрийг хүрсэн. Зөвхөн түүнд нь “Эрдэнэс-Тавантолгой” компани жил бүр нэг сая орчим ам.доллар төлж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар 96 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний өглөг үлджээ. Нүүрсээ өнөөгийн ханшаар борлуулсан тохиолдолд ирэх онд өрөө бүрэн дуусгах тооцоотой ажиллаж байгаа гэнэ. Энэ өрийг тэглэснээр “Эрдэнэс-Таванголгой” нүүрсний ханшаа удирдах боломж нээгдэх бөгөөд тэр үед харилцан ашигтай гэрээгээр зохицуулагддаг Австралийн нүүрстэй, Тавантолгойн баялгаа жишихэд үнэнд нийцэх юм. Улмаар 2018 онд төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани экспортын орлогоо 100 хувь хүртэж, жинхэнэ өгөөж өө өгч эхлэх зураг харагдаж байна. Нөгөө талаар “Чалко”-гийн өрөнд баялгаа өгч буй мздээлэл бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ордын хэлтэрхийг ч ашиглаж амжаагүй байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани өнөөдрийг хүртэл 20 орчим сая тонн нүүрс экспортолсон статистик гарчээ. Тавантолгойн бүлэг ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзвэл, энэ нь хэлтэрхийд нь ч хүрэхгүй хэмжээ юм.
ТӨМӨР ЗАМТАЙ ТАВАНТОЛГОЙ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ
Нэг дор олон мянган тоннын ачаалах багтаамжтай далайн тээврийг, 100 тонн хүрэхгүй авто замын тээвэртэй харьцуулах нь бас л өрөөсгөл. Төмөр замаа барьж, байгуулаагүй цагт бид Австралитай өрсөлдөх байтугай түүхий өрсөлдөөний гадна хоцорно. 2012 оноос хойш Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш 2-3 дахин унаж, түүнээс олох орлого төдий чинээгээр буурсан. Сайшаалтай нь манайд шууд нөлөөлөөгүй ч нүүрсний үнэ сэргэж эхэллээ. Энэ бол уул уурхай түшиглэсэн манай улсын хувьд сайны дохио. Харин үүнээс хэдий хэмжээний ашиг хүртэх нь түүхий эд нийлүүлэгчдийн дунд өрнөж буй өртгийн ерсөлдөөн хэрхэн оролцохоос шалтгаалах юм. Ялангуяа овор ихтэй нүүрсний тээвэрлэлтийн салбарт хэн түрүүлж хөдөлсөн нь илүү хожиж байна. Бүхэл бүтэн Таванголгой ордыг нүүлгэхэд аль болох бага өртгөөр тээвэрлэж байж, төдий чинээ их ашиг олно. Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 267 километр замын гол үүрэг энэ. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой гэх ТЭЗҮ гарсан билээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ чиглэлийн зам багтсан бөгөөд “Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор”-ын эхлэх цэгээр энэ чиглэлийн төмөр зам тодроод буй нь олзуурхууштай. Засгийн газар ч Тавантолгойг төмөр замтай нь хөдөлгөхөд хүч хаяхаар шийдсэн байна. Учир нь Сангийн яамнаас ирэх оны төсвийн төсөлд нэг тонн коксжих нүүрсийг 52, эрчим хүчний нүүрсийг 32 ам.доллараар тусгажээ. Нийт экспортын хэмжээг 23 сая тоннд хүрэхээр төсөөлж, улсад 317.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр тооцсон нь нүүрсний салбарт найдаж буйн илрэл.
Д.МЯГМАРДОРЖ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.