Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 05
・ 1
Өнгөрсөн амралтын өдрөөр ээлжит “Авьяаслаг Монголчууд” шоу үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан юм.
Энэ үдэш хоёр дахь Алтан баззерийн эзнээр Ц.Мөнхсайхан гэх залуу шалгарч монголчуудыг хоёр хэсэгт талцуулаад орхив. Учир нь баззер дарсан Дээгийг сайшааж байхад өнөө хэсэг нь шаардлага хангахгүй гэж бас мэдэмхийрэв. Гэвч сонголт нэгэнт хийгдсэн болохоор дараагийн удаад юу үзүүлэхийг харах үлдээд байгаа юм. Харин шоуны дараа өнөө “шил иддэг” залуу ийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Дэлхийн хэмжээний шоунд өөр улсын оюун бодлын хүчээр үүссэн агуу түүхтэй энэ урлагийн төрлийг Монгол хүн дэлхийн хэмжээнд эрсдэлээс эмээлгүй хийж чаддаг гэдгийг харуулахыг зорьсоныг минь дэмжиж байгаа ард түмэндээ миний бие баярлаж байгаа шүү. Ард түмнийхээ мөнгийг идээд таргалаад үхэхгүй байгаа хүмүүсийг бодвол шатсан ламп идсэн миний биенд бүү санаа зовоорой. Олон жилийн хөдөлмөр туршлага байгаа болохоор улам ихийг харуулах болно” гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.