Шилэн данс хаачив

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 07 ・ 6

Цагийн сайханд төрийн байгууллагууд шилэн данс хөтөлдөг байж. Байгууллага бүрийн дансанд орж, гарч байгаа мөнгөн урсгал, зардлыг жирийн Дорж, Дулмаа цахим хаягаар нь ороод хяналт тавих эрхтэй.

Хэрвээ илүүдсэн, дутуудсан зүйл бол ард түмний төлөөлөл Шилэн Цогоо гэх нэрээрээ алдартай Б.Цогтгэрэл ард түмэндээ хандаж, хулгайчийг барихыг шаарддаг байсан сан. Жинхэнэ ардчиллын мөн чанар байж.

 Засаг төр солигдсоноос хойш өнөөх нэвт шувт харагддаг шилэн данс ерөнхий болж, хямралд нэрвэгдсэнээ хэн бүхэн гайхан шогширно. Эрх барих дээд байгууллага юм болохоор Засаг, УИХ хуулиа дагаж эрх биш шилэн данс хөтөлсөн  “дүртэй”. Харин яам, агентлагийн хувьд өнөөг хүртэл шилэн данс хөтлөлөө умартаж. Зарим нэг нь бүр хаяж.

 Үүрэг, бүтийн хувьд төвхнөж амжаагүй ч, шилэн дансаа хөтлөх нь хууль ёсны хүлээх үүрэг. Хулгайч хулгайчаа бариарай хэмээн хашгирдаг гэдэгчлэн хямралыг далимдуулан урт гартан хумслахыг хэн байг гэхэв дээ. Төр ч солигдож, Шилэн Цогоо маань ч ЗТЯ-ны дэд сайдын  албан тушаал хашиж яваа шүү дээ. Одоо түүнд шилэн данс ухах зав байхгүй, бас тэр намынхаа илгээлтээр сайдын суудалд суусан эрхэм шүү дээ.

 Шилэн дансаа нарийн хөтөл гэж төрийн өндөрлөгүүдээсээ шаардах эрх ард түмэнд бий. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 09/

    Дарваан хар худлаа жүжиглэж та нарын хульхин дээр цэцэг ургуулж байсан.Та нар итгээд сууж байдаг.Үхэрнүүд

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 09/

    Nam zaluuchuudiig ingej evdej bna aih emeeh ichih zovoh mongonii toloo

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 09/

    Shilen tsogoo chajag tsogoo boljee

    Хариулах
  • ХЭХЭ / 2016 10 сар 08/

    ШИЛЭН ЦОГОО ШИЛД ГАРАВ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 07/

    Шилэн Цогоо МАН-гаруудаасаа шаардаачээ.Шудрага царайлаад пополуистаад байсан хаана байнаа.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 07/

    heleh ug ch oldohgui yum durakuud

    Хариулах