“Дархан нэхий”-н сүржин сурталчилгаатай даржин хямдрал

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 07 ・ 10

Монголын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр гэгддэг Дархан Нэхий ХК саяхнаас үйлчлүүлэгчиддээ нэгэн гэнэтийн бэлэг бариад буй.  Үндэсний үйлдвэрлэл атлаа тэр бүр бараагаа хямдруулаад байдаггүй  “Дархан нэхий” –н бараа хямдарсан гэх сүржин реклам ч фэйсбүүкээр нэг тарж,   хямд үнээр дулаахан хувцас худалдан авах хүсэлтэй иргэд рекламыг нь найзууддаа хуваалцаж, бүгд л очиж үзэх хүсэлд автсан нь үнэн. 

Тодруулбал, “Дархан Нэхий ХК Агуулах чөлөөлөх үзэсгэлэн худалдаа дуусахад гурав  хоног үлдлээ. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. “Содон бөмбөгөр”-ийн гурван давхарт шүү. Нэхий дээл 180 000₮-265 000, бүх гутал ердөө 49 000₮-65 000₮,  хүүхдийн гутал 15 000₮-40 000₮, бойтгон гутал 20 000₮-40 000” гэх зарыг хараагүй цахим хэрэглэгч байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу.

Гэхдээ бодит байдалд тийм биш аж.  “Содон бөмбөгөр”-ийн гурав биш, дөрөвдүгээр давхарын том танхимын хойд хэсэгт хэдхэн ширхэг нэхий дээлийг өлгөж, нөгөө мухарт нь хэсэг гутлыг овоолон тавьсан байх аж.  Юун нөгөө зураг дээрх гял цал, загварлаг нэхий дээл,  гутал.  Тэнд юу ч алга.  Орсон хэнд ч комиссын бараа худалдаж авахаар ирсэн мэт тийм таагүй сэтгэгдэл төрөхөөр. Басхүү үүдэнд нь хоёр хүн ширээ тавиад суучихаж.

Сонголт ч гээд байх юм алга. Зүгээр л хэдэн гологдол бараагаа хямдарсан нэрээр борлуулах гэж буй арга ядсан сурталчилгаа нь энэ байсан бололтой.  Ер нь фэйсбүүкээс хямдралын талаар мэдээлэл авч  Бөмбөгөрийг зорьсон хүмүүс бүгд л сэтгэл дундуур буцсан гэнэ.  “Сүржин” рекламных нь зурагнаас харж, бүр сонголтоо хийгээд мөнгөө бэлдээд очсон эрхмүүд  “Фэйсбүүк”-ийн зураг дээрх нэхий дээл,  гутлынхаа эрэлд хатсан таагүй жишээ ч олон байна. 

Ер нь ч тэгээд фэйсбүүк хуудасныхаа зураг шиг байж чадахгүй юм бол бараагаа хямдруулж байна гэж  иргэдийг хулхидах хэрэг байсан юм уу “Дархан нэхий” ХК-ийнхаан.

mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 09/

    гөлөгнүүдээ үндэсний үйлдвэрээ дэмжицгээ ,,юу ч хийж чаддагүй хошногны баасаа арчиж чаддаггүй сэтгэгдэл бичдэг пацаануудаа

    Хариулах

  • э / 2016 10 сар 09/

    гөлөгнүүдээ үндэсний үйлдэрээ дэмжицгээе ,,юу ч хийж чаддагүй хошногны баасаа арчиж чаддаггүй пацаануудаа

    Хариулах
  • э / 2016 10 сар 09/

    гөлөгнүүдээ үндэсний үйлдэрээ дэмжицгээе ,,юу ч хийж чаддагүй хошногны баасаа арчиж чаддаггүй пацаануудаа

    Хариулах
  • ХЭХЭХЭ / 2016 10 сар 09/

    ХЭХЭ ҮНДЭСНИЙ ГЭЭД БАЙДГАА Л БАРЛАА ПИЗДА ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ БААСНУУД

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 07/

    Vndesnii vildberlelee goochilj bhaar Naran Nomin geh met svrjin hudlaa sale geed ard tvmniig shulj bgaa hedee goochil ok

    Хариулах
  • өө / 2016 10 сар 07/

    тэр дундаа снь сонгоод авдаг хүн ч байгаа юм билүү хэн мэдлээ дууга йл байна биз

    Хариулах