Татварын ерөнхий газар шатав

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 10 сар 07

Татварын ерөнхий газарт өнөөдөр 12.27 цагийн орчимд гал гарлаа. Галыг Онцгой байдлын аравдугаар ангийн аврагчид 13.24 цагт унтраасан байна.

Тодруулбал, ТЕГ-т гарсан галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар ангийн аврагчид 13,24 цагт унтрааж дууслаа. Галын унтраахаар 20 аврагч, хоёр машинтай, нэг шаттайгаар ажилласан байна.

Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэж үзжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх