“Тахир дутуу” хууль баталж, дүр үзүүлэв дээ, эрх баригчид аа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 11

 

“Тахир дутуу” хууль баталж, дүр үзүүлэв дээ, эрх баригчид аа

МАН засгийн эрхийг дангаараа барих болсноос хойш урагшаа биш ухарч алхсаар өнөөдрийг хүргэлээ. Тэдний ухарсан алхмуудыг тоолбол барагдахгүй, хэлсэн хэлээгүй хүн бүхэн мэдэж байгаа. Энэ засгийн үед хийсэн хамгийн том ухралт бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан явдал байлаа. Уг асуудлаар олон хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгчид байр сууриа илэрхийлж, халаглаж байна. Харин МАН-д үүнийг мэдрэх мэдрэмжтэй, сэтгэлтэй, чадвартай, мэдлэгтэй хуульч алга.

Эмэгтэй гишүүд нь хүртэл “миний имиж энэ биш” гэж тэнэгтсэн удаатай. Сүүлдээ олон нийт, хууль мэддэг хүмүүс тэдний алдааг хэлээд, шаардаад эхлэхээр цогц хуулийг салгаад, ганцхан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг буцаан оруулж ирж, дүр эсгэж байна. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд бичиж хүртэл  сүржигнэсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулган хуралдахад хэлэлцээгүй.

Одоо ирэх пүрэв, баасан гарагийн чуулганаар хэлэлцэх бололтой гэтэл хэлэцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд дунд алга байх юм. Түүгээр ч барахгүй, орон нутгийн сонгуультай холбоотойгоор МАН-ын гишүүд хөдөө, орон нутагт ажиллаад завгүй байгаа болохоор бүлэг нь ч хуралдахгүй байна.  Уг нь энэ сарын 6-ны өдөр  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.

Энэ үеэр Хууль зүйн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн зорилттой уялдуулан хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх.

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах. Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах. Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан” гэж ярьсан. Үүнээс өөр олон заалтыг ч тусгаж өгсөн талаар мэргэжилтнүүд тухайн үед хэлж байсан. Тэгэхдээ хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид нь  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.

Тэр дундаа зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүү болон Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүссэн байна билээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх