Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 10 сар 12

Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа болон олон улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд 2016 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо УИХ-ын гишүүн Д.Ганболд тус дүүргийн Засаг дарга байхдаа, БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху нар дүүрэг хоорондын хамтын ажиллагааны түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурж дүүрэг хоорондын хамтын ажиллагаа эхлэсэн билээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-гийн урилгаар тус дүүрэгтэй танилцах, улмаар хамтын ажиллагааг өргөжүүлэх туршлага солилцох зорилгоор УИХ-ын гишүүн Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчон хотын Ёнсу дүүрэгт 2016 оны 9 сарын 30-аас 10 дугаар сарын 3-ны хооронд айлчлал хийлээ.
Ёнсу дүүрэг нь 2003 оноос хот төлөвлөлт дахин шинээр хийж 13 -н жилийн дотор ОУ-ын хот, дүүрэг болж эко ногоон орчиноор ДЭЛХИЙН БУСАД ХОТУУДАД ЖИШИГ болон хөгжиж буй ХОТ, дүүрэг юм. Төлөөлөгчид Ёнсу дүүргийн захиргааны байр, Иргэдийн баярын арга хэмжээ, Олон нийтийн радио телевиз ба мэдээлэл технологийн төв, Эдийн засгийн газрын байр, Спорт комплекс-Мөсөн гулгуурын ордон, Хүүхдийн номын сан, Төв цэцэрлэгт хүрээлэн, Хог хаягдал боловсруулах үйлдвэр зэрэг чухал ач холбогдол бүхий олон газруудаар зочиллоо.
Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Ёнсү дүүргийн дарга Ли Жэ Ху нар харилцан санал солилцож, нэн тэргүүнд соёл урлаг, боловсролын чиглэлээр, ялангуяа 2 орны ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн танин мэдэхүй, мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор богино хугацаагаар харилцан сурагчид солилцох, соёл урлагын хамтын ажиллагааг идэвхижүүлж урлаг, уран сайхны хамтлагуудыг харилцан айлчлан тоглуулахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид цар хүрээгээ тэлж, өргөжих нь дамжиггүй бөгөөд санамж бичгийг бодит ажил болгох эхний алхамыг хийсэн үр дүнтэй айлчлал боллоо.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.