Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 10 сар 12

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Чингэлтэй дүүргийн хөрөнгөөр хийгдэж буй дэд бүтэц, авто замын ажлуудтай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцлаа. Дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар хороо, Чингэлтэй-Хайлаастыг холбосон авто замууд, 7 дугаар хороонд дүүргийн хөрөнгөөр баригдаж байгаа бетон гүүрийн ажлын явцыг шалгалаа. Засаг даргын орлогч П.Баярхүү “Чингэлтэй дүүрэгт авто зам, дэд бүтцийн томоохон, чанартай ажлууд хийгдсэн байна. Нийслэлийн зүгээс эдгээр ажлыг үргэлжлүүлэн төсөв, хөрөнгөөр дэмжиж, хамтарч ажиллах боломжийн талаар судална. Хотын удирдлагаас хорооллын дундахь эвдрэл ихтэй замуудыг засварлаж, ашиглах чиглэл баримталж байна. Энэ бодлоготой Чингэлтэй дүүргийн хийсэн ажил нийцэж байгаа”-гэдгийг онцлов.






Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.