Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 10 сар 13
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Чингэлтэй дүүргийн хөрөнгөөр хийгдэж буй дэд бүтэц, авто замын ажлуудтай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүрэгт өрнөж байгаа зарим ажлын талаар танилцуулж, санал, солилцлоо. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нарын албаны хүмүүс ажиллав.

Эхний очсон газар нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 126 дугаар цэцэрлэгийн орчинд баригдаж байгаа 107 урт метр байгалийн чулуун хучилттай автозам байв. Замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Эко тогтол” ХХК хийж байна. Мөн 126 дугаар цэцэрлэгийн орчинд замаар өргөтгөл хийж, машины зогсоол гаргаж байгаа юм.

Дараа нь, Чингэлтэй-Хайлаастыг холбосон автозамын ажилтай танилцав. Тус замыг дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр 2015 онд барьж, ашиглалтад оруулсанаар хотын автомашины түгжрэлийг сааруулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14 дүгээр гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 162.4 урт метр байгалийн чулуун хучилттай авто замыг “Эко” тогтол компани гүйцэтгэсэн.Мөн 334м2 явган зам, 152м2 эко хавтангаар тохижилт хийжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 7 дугаар хороонд баригдаж байгаа бетонон гүүрийн ажлын явцтай танилцлаа. Уг гүүр ашиглалтад орсоноор 224 дүгээр цэцэрлэг рүү ирж, очих замын асуудал давхар шийдэгдэх боломжтой юм. Гүүрийн ажил дуусах шатандаа орж, ирэх 11 дүгээр сарын 10-даар хүлээлгэж өгөхөөр төлөвлөснөө гүйцэтгэгч компанийнхан танилцуулж байлаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.