Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 14
・ 1
МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхийг аваад байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр дэлгэгдэж олны анхаарлыг татаад байсан билээ. Тэгвэл хууль хүчний байгууллагаас тус бичлэгийг зохион байгуулалттай бусдын нэр төрд халдсан бичлэг байсан гэдгийг мэдээлсэн. Тэгвэл өдгөө төрийн албан дахь халаа сэлгээнд өртөгсдийн тоо гээд Харин Тэгвэл Мэргэжлийн Засгийн газрын сүүлийн үеийн зарим томилгоог багцлан хүргэж байна.

95 жилийн түүхтэй, соёлын ууган байгууллагуудын нэг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ захирлаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоог томилжээ. Энэ албан тушаалыг өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав болон Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким нар хашиж байсан билээ. Б.Ичинхорлоо нь МАН-ын гишүүн.
Нийслэлийн Харин Нийслэлийн шинэхэн ажлаа хүлээн аваад байна. Тэд хоёулаа МАН-ын гишүүд бөгөөд дуучин А.Хаянхярваа 2004 онд МАН-д элсчээ. Тэрээр 2012 оны Нийслэлийн ИХТ-д МАН-аас нэр дэвшиж байсан удаатай.
Мөн 2006 оноос МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 2007 оноос Бодлогын зөвлөлийн гишүүн болон
Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн Нийслэлийн соёл,урлагийн газрын албан тушаалд томилогджээ. Тэрбээр загвар өмсөгч нэгэн. Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр сурч төгссөн байна. Ж.Дамдинцэрэн "JCI Монгол" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд МАН-ын гишүүнээр элсчээ.
2001 онд Завхан нутгаас ирсэн оюутан охин "Монголын сайхан бүсгүй"-гээр тодорч, нэгэн үе загварын тайзнаа гунхаж, ёстой л олны харцыг булааж явсан мисс Ё.Нямжав Гадаад харилцааны яамны Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар томилжээ. НАМХЗ-ны Дэд ерөнхийлөгч болон "Социнтерний эмэгтэйчүүд"-ийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан аж.
Зууны манлай дуучин Б.Сарантуяа 2010 онд МАХН нэрээ сольж МАН болоход тус намд элсэн орж байсан. 2010 онд хийсэн сонголт нь өнөөдөр түүнийг Соёлын төв өргөөний дэд даргын албан тушаалд авчирчээ.
Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн зарим иргэдийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Тухайлбал, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн захиралд нэр дэвшсэн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захиралд нэр дэвшсэн Б.Мөнхбат нар ашиг сонирхлын зөрчилгүй гэж хянагдсан байна.
Мөн Замын цагдаагийн газрын даргад нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй аж. Тиймээс тэд дээрх газруудыг удирдахаар болжээ.
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлаар Ж.Хичээнгүй томилогджээ.
Ж.Хичээнгүй өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоногийнхоо нүүрийг үзэхэд хагас сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд тус засгийн газрын хийсэн ажил гэхээсээ илүүтэй томилгоо нь шүүмжлэл дагуулсаар ирлээ. байгаа нь харамсалтай.
Өнгөрсөн долоо хоногт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдсан. Харин .
Д.Очирбатын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй нэгэн. Түүний өмнө С.Ламбаа уг албыг хариуцаж байсан билээ.
Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн
Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа ЗГ-т хүргүүлсэн.
Харин Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлжээ.
Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцжээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар
Хуралдаанаар тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.