Монголын банкууд Засгийн газраа лоббидсоор байна гэж бичжээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 17 ・ 1
 

kyjyc3j

ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болоод байгаа.  Сангийн нөхдүүд Улаанбаатарт бууж, улмаар ямар хэлбэрийн хөтөлбөр хэрэгжүүлж болохыг шийднэ гэсэн хүлээлт байгаа. Дотооддоо бол бид уг асуудлын талаар нэлээдгүй ярьж, сайн саарын аль аль хэлбэрээр хэлэлцэж байгаа билээ. Харин гадныханд бид ямархуу дүр зурагтай харагдаж байгаа вэ. Тэд бидний тухай юу хэлж байгаа вэ гэдэг нь мэдээж сонин. Тэгвэл  Сингапурт төвтэй портфелийн стратегич Райнер Майкл Прейсе “Nikkei Review”-д нийтлүүлсэн Монголын тухай нийтлэлдээ Монгол Улс ОУВС-гаас тусламж хүссэн асуудалтай холбоотойгоор өгүүлжээ. Тэрбээр нийтлэлдээ Монгол Улс Олон улсын валютын сангаас тусламж хүссэн нь геополитикийн үлгэр, шунал, буруу менежмент хийгээд Хятад болон барууны хөрөнгө оруулагчидтай таагүй харилцсаны уршиг хэмээн тодотгожээ. Түүнчлэн  ОУВС Улаанбаатарт дахин ирж буй нь монголчууд болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь хувьд хатуу дохио хэмээн тодотгосон байна.

Мөн тэрбээр  Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа зэс болон алтны “Оюутолгой” ордод хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” групптэй таагүй харилцаатай байгаа юм. Барууны хөрөнгө оруулагчид Монголыг орхин явснаар Хятадын хөрөнгө оруулагчид хоосон орон зайг нөхөж байна хэмээн бичсэн байна.

Уг нь энэ аравдугаар сарын эхээр  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал,Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзаад байсан.

 “Рио тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд анх удаа айлчилсан хэрэг  л дээ. Жан Себястьян Жак гэх нөхөр хэлэхдээ энэ айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гээд л байсан. Гэтэл гадны хэвлэлүүдэд болохоор эсрэг зүйл нийтлэгдээд байдаг. Нэг иймэрхүү л замбараагүй дүр зураг харагдаад байгаа юм.

Рио тинтог бидэнтэй таагүй харилцаатай байгаа хэмээн бичсэн Райнер Майкл Прейсе цааш нь бичихдээ  “ОУВС-гийн шинээр олгох тусламж нь Монголыг санхүүгийн хямралаас гарахад нь тус нэмэр болох ч тус улсын иргэд болон бизнес эрхлэгчид 22 хувийн өндөр хүүтэй зээлээ төлөхөөр тэмцсээр байх болно. Монголын банкууд жилийн 22-28 хувийн хүүтэй зээл олгодог бол сүүдрийн зээлдүүлэгчид жилийн 36 хувийн хүүтэй зээл олгодог. Хятадын банкуудыг Монголынхтой харьцуулахад дунджаар жилийн 5.6 хувийн хүүтэй зээл олгодог бол Хятадын сүүдрийн банкны зах зээл дээр 10-20 хувийн хүүтэй зээл олгож байна. Хятадын банк /BOC/ Улаанбаатарт салбараа нээх хүсэлтэй байна. Гэвч өрсөлдөөний явцад Монголын Худалдаа, хөгжлийн банк, Голомт, ХААН банк Хятадын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өгүүлэхгүй байх, энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахын тулд Засгийн газраа лоббидсоор байна гэхчлэн бичжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 17/

    Huugee buulgaachee zaluuchuud bidnar chini mal met ajillaj zutgeed suhurch bna. Banknii khuu tulkhiin tuld udur shunugui ajillaj zaluugaaraa uvchind barigdaj horvoog orhij bna. Bid amidralaa baritsaand taviad amrah erhgui, uvduh ch erhgui bur uheh ch erehgui bolood bna. Mongol oron maani amidarhad h

    Хариулах